Дуудлага худалдааны үеэр 1955 оны Mercedes-Benz 300 SLR Uhlenhaut Coupé гэх машин 143 сая доллар буюу 4.4 тэрбум орчим төгрөгөөр худалдагдаж дэлхийн хамгийн үнэтэй машин болж бүртгэгджээ.

1955 оны спорт автомашины дэлхийн аварга шалгаруулах уралдаанд оролцож байсан машин бөгөөд Juan Manual Fangio уралдаанд түрүүлж байсан амжилттай машин юм. Тухайн тэмцээнд оролцож байх үедээ 290км/ц хүртэл хурдалж байсан гайхамшигтай амжилттай машин юм. 6 жижиг цилиндртэй 310 морины хүчтэй хөдөлгүүртэй юм. Хурдны хайрцгийн хувьд 4 шатлалт механик хурдны хайрцагтай аж. Sotheby-ийн дуудлага худалдаагаар 143 сая доллар хүрсэн ба одоогоор дэлхийн хамгийн үнэтэй машин болоод байгаа юм.
Өмнөх
Гайхалтай аяллын тоногтой KAMA...
Дараах
100 км тутамд 10 литр бензин з...