Гайхалтай аяллын тоногтой KAMAZ-43118 Volgatrade машиныг та бүхэндээ танилцуулж байна.

Оросын хамгийн алдартай ачааны машинуудын нэг болох KAMAZ машиныг бид бүхэн сайн мэдэх билээ. Уг загварыг гайхалтай аяллын зориулалтай болгон тоноглосон KAMAZ машиныг та бүхэндээ танилцуулж байна. Үндсэн тэнхлэгийн хэмжээг уртасган нэмсэн ба бүх дугуй хөтлөгчтэй аж. Доторх өрөөнүүдийн хувьд иж бүрэн гал тогоо байх бөгөөд хөргөгч, 400 литрийн багтаамжтай усны сав бүхий угаалтуур, зуух, богино долгионы зуух, гэр ахуйн бүх хэрэгсэл, тэр ч байтугай аяга таваг угаагч, дарсны шүүгээтэй юм. Мөн угаалгын өрөө дүүш тэр ч байтугай сауны өрөө хүртэл байх аж.
Өмнөх
Хятадын цахилгаан машины үйлдв...
Дараах
Дуудлага худалдааны үеэр 1955 ...