Hyundai болон Rolls-Royce группүүд агаарын тээвэрт хувьсгал хийхээр нисдэг машин зохион бүтээж байна

Hyundai компани энэ онд маш олон шинэ төслүүд дээр ажиллаж байгаагийн нэгэн жишээ бол энэ сард нээлтээ хийсэн Ioniq-6 цахилгаан машин байсан билээ. 
Тэгвэл энэхүү үйл явдлаас ч илүү шуугиан тарих eVTOL нэртэй шинэхэн төсөл танилцуулсан нь Hyundai болон Rolls Royce-ийн хамтран зохион бүтээсэн устөрөгчөөр ажилладаг N Vision 74 нисдэг тээврийн анхны загварыг нийтэд дэлгэлээ.

Tөсөл зорчигчийн олон суудалтай байхаар хийгдэж байгаа бөгөөд хүн төвтэй дизайн, тээврийн аюулгүй байдал, байгаль орчинд ээлтэй зэрэг компанийн үндсэн баримтлалыг алдагдуулахгүй гэдгээ мэдэгдээд байна. 

Энэхүү нисдэг машин устөрөгчийн цахилгаанаар ажиллах ба энэ нь утаа ялгаруулахгүй байхаас гадна дуу чимээг багасгах бөгөөд эрчим хүчний эх үүсвэр нь алсын зайн нислэгийн хүрээг өргөжүүлэх боломжийг олгоно гэж тэмдэглэжээ. Hyundai-ийн ерөнхийлөгч Жайвон Шин хэлэхдээ, "Бидний хэрэгжүүлж буй энэ шинэхэн технологи нь дэлхийн агаарын тээврийн салбарыг шинэ түвшинд аваачиж, улмаар тээврийн хэрэгслүүд 2050 он гэхэд нүүрстөрөгчийн хий ялгаруулахгүй байх зорилтыг дэмжих гол хөшүүрэг болох болно хэмээн мэдэгдсэн байна.

Эх биеийн хэлбэр нь нисдэг тэрэгний загварыг дуурайлган хийсэн ч зорчигчийн бүхээг нь тав хүртэлх хүний ​​суудалтай. Зорчигчийн суудал тун зөөлөн тав тухтай ба цахилгаан хэрэгслээ цэнэглэх USB oролт зэргийг ч орхигдуулаагүй байна. Мөн гадна их биеийг нь шинжлэх ухааны зөгнөлт кинон дээр гардаг шиг том цэлгэр цонхнуудтай шийдсэн нь үзэгдэх орчинг том, цэлгэр болгосон ба тээврийн дотоод засал нь нүүрстөрөгчийн эслэгээр хийгдсэн тул их бие хөнгөн, бат бөх гадаргуутай аж. 
Өмнөх
Өмнөд Солонгосын Hyundai корпо...
Дараах
2023 онд худалдаанд гарах Toyo...