2008 оноос хойш шинэчлэгдээгүй байсан Sequoia загварынхаа бүрэн шинэчлэгдсэн загварыг 2023 онд худалдаанд гаргахаар төлөвлөжээ. Уг загвар нь Tundra пикап загвар дээрээ үндэслэсэн бүтээсэн ба илүү хүчирхэг загварлаг болжээ. Хөдөлгүүрийн хувьд 3.4 лиртийн хос турботой 437 морины хүчин чадалтай хосолсон V-6 хөдөлгүүртэй юм. Хурдны хайрцгийн хувьд 10 шатлалт автомат хурдны хайрцагтай ба 100км цагийн хурдыг 6.0 секундэд авах чадалтай юм. Үнийн хувьд 59,000 доллароос 77,000 долларын үнэтэйгээр худалдаалагдаж эхлэх ажээ.