2020 онд анх үйлдвэрлэж эхлэж байсан Toyota Corolla жийп загварын машиныхаа дараагийн загвараа 2023 онд худалдаанд гаргахаа зарлалаа. Уг загвар нь хосолсон хөдөлгүүртэй байх ба 2.0 литрийн 4 цилиндртэй 169 морины хүч гаргах чадвартай хөдөлгүүртэй байх аж. 100км цагийн хурдыг 8.0 секундэд авах чадалтай юм. Мөн S, SE, гэсэн 2 төрлийн шинэ моделиуд нэмэгдэж байгаа юм.