Нарны эрчим хүчээр ажилладаг дахин давтагдашгүй, цор ганц "Maybach"

41 насандаа таалал төгссөн автомашины загвар зохион бүтээгч "Virgil Abloh"-ийн амьсгал хураахаасаа өмнө ажилласан, сүүлчийн загварыг "Мерседес Бенз" моторс, гэр бүлийнх нь зөвшөөрлөөр нийтэд танилцууллаа.
Суут зохион бүтээгчийн бензин мотороос татгалзан илүү байгалд ээлтэй ирээдүйг бий болгох зорилготой цахилгаан машин "Project Maybach"-ийг та харж байна
Хоёр хаалгатай, бартаат замын машинтай төстөй хэлбэртэй энэхүү загвар нь өмнөх бусад "Maybach"-тай адилгүй. Хэдийгээр энэхүү машин ердөө хоёр суудалтай ч бараг 579.12cm урттай нь таныг гайхшруулах болно. Энэ нь нарны зайн хавтангууд суурьлуулсантай шууд хамааралтай. Гэвч энэхүү загвар үйлдвэрлэлд орохгүй, зөвхөн талийгаач уран бүтээлчид хүндэтгэл үзүүлж үзэгслэнд байршуулах юм байна.
"Мерседес моторс" мэдэгдэлдээ "Мерседес Бенз, Virgil Abloh-ыг нас барсныг сонсоод маш ихээр гашуудсан. Virgil-ийн гэр бүл болон багийнханд нь бид чин сэтгэлийн эмгэнэл илэрхийлж байна. Virgil-ийн өвөрмөц алсын харааг олон нийтэд нээж үзүүлж, түүний ажлыг мэддэг бүх хүмүүст урам зориг өгөхийг хүссэн юм. Энэ хүсэлтийг маань хүлээн авсан гэр бүлийнхэнд нь туйлаас талархаж байна" хэмээжээ 
Өмнөх
Коронагийн уршгаар Японы автом...
Дараах
"BMW"-ийн түүхэн дэх...