Японы томоохон автомашин үйлдвэрлэгчид төдийгүй дэлхийн автомашин үйлдвэрлэл 10-р сард огцом буурлаа хэмээн Японы "NHK" суваг мэдээллээ. Коронавирусаас үүдэлтэй Тианжины түгжрэл нь хагас дамжуулагч микрoпчип болон бусад эд ангиудын нийлүүлэлтийг тасалдуулснаас автомашины үйлдвэрлэл ийнхүү багасахад хүрээд байгаа юм. Тэгвэл Японы автомашин үйлдвэрлэгч компаниуд төлөвлөгөөнөөсөө хэдэн хувиар буурсныг тоон үзүүлэлтээр жагсаав.
- Мазда - 48.7%
- Субару - 33.2%
- Хонда 27.9%
- Тоёота 25.8%
- Сузуки 23%
- Ниссан 21.5%
- Дайхатсу 17.8% хувиар тус бүр буурсан байна.
Цаашид автомашины сэлбэгийн хомстол багасна гэсэн таамаглал байгаа хэдий ч энэ нь одоогоор баттай мэдээлэл биш байгаа бөгөөд хэрвээ хомстол багасвал Тоёота моторс арванхоёрдугаар сард үйлдвэрлэлээрээ дэлхийн хэмжээнд дээд амжилт тогтооно гэсэн таамаглал байгаа юм байна.