Энэ жилийн Лос-Анжелесийн авто шоуны үеэр алдартай брэндүүдийн супер, тансаг зэрэглэлийн машинууд болон хүчирхэг спорт машинуудаас илүү олон зарагдсан машинаар энэхүү Barbie Extra машин тодорсон байна. Гэхдээ энэ нь зүгээр нэг тоглоом биш бөгөөд энэ машинд, цахилгаан Fiat 500e-ийн явах эд ангийг бүрэн суурилуулснаас гадна ерөнхий хэлбэрийг уралдааны Corvette машины интериороос санаа аван бүтээсэн байна. Үйлдвэрлэгч Mattel-ийн тэмдэглэснээр энэхүү бүтээл дээр "OEM"-д ажиллаж байсан дэлхийн төвшний загвар зохион бүтээгчид, инженерүүдээс бүрдсэн гайхалтай баг ажилласан байна. Энэхүү машиныг бүтээгч багийнхан эхлээд Барби машины 3D зургыг зурж загварыг бүтээснийхээ дараа бүрэн хэмжээгээр нь томруулжээ. Энэхүү машинд Fiat-ын 111 морины хүчтэй, 83 кВт-ын цахилгаан моторыг суурилуулсан.Жингийн хувьд хөнгөн, бид дээд хурд нь аюултай хурдан гэж таамаглаж байна хэмээсэн байна