Hyundai Motor Company 1986 оны Grandeur седанныхаа 35 жилийн ойг тохиолдуулан илүү сайжруулан сэргээн үйлдвэрлэжээ. Ингэхдээ гадна талд нь орчин үеийн өнгө төрхийг багахан нэмж, интерьерийг бүрэн шинэчилсэн байна.
Hyundai-ийн дизайны баг анхны үеийн Grandeur-ийн гадна гэрэлтүүлэгийг лед болгон сайжруулж, доторлогоог хилэн болон Напа арьсаар бүрсэн бөгөөд интерьер заслыг классик бөгөөд орчин үеийн хэв маягыг хослуулан зассан нь сэтгэл татам шийдэл болсон бөгөөд бензинээр бус бүрэн цахилгаан автомашин болгон өөрчилжээ