Тухайлбал: 2019 онд хосолмол хөдөлгүүртэй ердөө 10 орчим шинэ автомашин борлуулагдсан гэж “Toyota Sales Mongolia” мэдээллээ. Урт хугацаандаа байгальд ээлтэй, автомашинууд, ялангуяа хосолмол хөдөлгүүртэй автомашины борлуулалт нэмэгдэх хандлагатай байгаа аж. Гэхдээ Монголын зах зээлд эзлэх хэмжээ нэмэгдэх хүртэл олон жил шаардагдахаар байгааг “Toyota Sales Mongolia”-аас онцолж байна.
“Toyota Sales Mongolia” өнгөрсөн оны тавдугаар сард “RAV4”-ийн шинэ загварыг дотоодын зах зээлд оруулж ирээд байна. Дотоодод эрэлт өндөртэй энэхүү загвараас 2019 онд 30 ширхгийг борлуулсан байна. Хэдий тийм боловч дотоодын зах зээлд “Land Cruiser 200”, “70 Series”, “Prado” зэрэг SUV загваруудын борлуулалт давамгайлсан хэвээрээ байгаа юм байна.
Шинэ төрлийн “коронавирус”-тэй холбоотой үүсээд байгаа нөхцөл байдал “Toyota”-ийн борлуулалтад шууд нөлөөлөхөөргүй байгааг тус компани мэдээллээ. Харин төмөр замын тээвэрлэлт саатах юм бол эрсдэл үүснэ гэж тооцоолж байна.