Толь, жолооны хүрдгүй анхны автомат жолоодлоготой автомашиныг турших эрхийг АНУ-ын Зам тээврийн яам “Nuro” компанид олголоо.
Энэ нь хүргэлт хийхэд зориулагдсан тээврийн хэрэгсэл гэдгээрээ онцлогтой аж. “R2” хэмээх автомашиныг Хьюстон, Техаст туршихаар болсон байна. Туршилтын үеэр жолооч давхар хянаж, аюулгүй байдлыг хангах ёстой гэсэн журам үйлчлэхгүй анхны тохиолдол нь энэ юм. “Nuro”-ийн “R2” автомашин нь зорчигч болон жолоочийн суудалгүй юм байна. Мөн “R1” хэмээх өмнөх загвараасaa ялгаатай нь толь болон салхины шилгүй болжээ.