Маргаашнаас ихэнх нутгаар хүйтэрч, цасаар шуурна

Маргаашнаас ихэнх нутгаар хүйтэрч, цасаар шуурахах тул нийт жолооч, автомазын хөтөлгөөнд оролцогч та бүхэн анхаарал болгоомжтой байхыг анхааруулж байна. 

Маргаашнаас ихэнх нутгаар хүйтэрч, цасаар шуурахыг анхааруулж байна. Тодруулбал, маргааш баруун болон төвийн аймгуудын нутаг, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр цасан шуурга шуурна. Нөгөөдөр баруун аймгуудын нутгийн өмнөд хэсэг, төв, говь, зүүн аймгуудын ихэнх нутгаар, 14-нд нутгийн зүүн өмнөд хэсгээр цас орж, цасан шуурга шуурах юм байна. Салхи 12-13-нд ихэнх нутгаар, 14-нд говь, талын нутгаар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. 12-нд нутгийн хойд хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар хүйтэрч Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 35-40 градус, өдөртөө 20-25 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг-Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 29-34 градус, өдөртөө 15-20 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 16-21 градус, өдөртөө 3-8 градус, бусад нутгаар шөнөдөө 20-25 градус, өдөртөө 10-15 градус хүйтэн байна.

Өмнөх
Автомашин зээлээр авах гэж буй...
Дараах
ХУДАЛ АМЛАЛТ: Хугацаандаа хүлэ...