БИФОРВАРДЫН ХАМТ ОЛНЫ СЭТГЭЛИЙН ХАНДИВ

БИФОРВАРДЫН ХАМТ ОЛНЫ СЭТГЭЛИЙН ХАНДИВ
BE FORWARD Mongolia компани жил бүрийн 12 сард хамт олон, харилцагч байгууллага, хувь хүмүүсээс цуглуулсан хандиваа хөрөнгө оруулалт, мөнгөн тусламж шаардлагатай байгаа хувь хүн, байгууллагад өгдөг уламжлалтай. 2018 онд нийт цугларсан хандив 10 сая төгрөг болсон бөгөөд хандив өгөхөөр хэд хэдэн байгууллага сонгон уулзалт хийсний дүнд Монголын Дауны Холбооны 0-6 насны эрт оролцооны төвийн хөдөлгөөн заслын өрөөг тохижуулахад хөрөнгө оруулах нь зүйтэй гэж үзэн 10 сая төгрөгийн дэмжлэгээ гардууллаа.
Монголын Дауны Холбоо 2014 онд 0-6 насны даунтай хүүхдүүдийг хөгжүүлэх эрт оролцооны төвийг байгуулан ажиллаж байгаа бөгөөд жилээс жилд ирэх хүүхдийн тоог харгалзан уг төвийн байраа томруулах мөн хөдөлгөөн засал, сэргээн засах тоног төхөөрөмжийг шинэчлэх зайлшгүй шаардлагатай байсан юм.
BE FORWARD Mongolia захирал М.Жаргалсайхан: Бидний энэхүү хэрэгцээ шаардлагыг зөв гэж үзэн Монголын Дауны Холбооны тус төвд хөрөнгө оруулалт хийхээр шийдсэн бөгөөд BE FORWARD Mongolia, 1000mashin.mn компаний удирдлага, хамт олон, нийт харилцагч байгууллага, хувь хүмүүст чин сэтгэлээсээ  талархаж байгаагаа илэрхийлж байна.  
Хандив өгсөн хүмүүсийн нэрс: 



МДХолбоо: Бид шаардлагатай тоног төхөөрөмжөө эмнэлэг, асаргааны тоног төхөөрөмжийн үйлдвэрээс нь Rehtus Company-аар дамжуулан авахаар захиалгаа хийгээд байна. Энэхүү хөдөлгөөн засал, хөдөлмөр заслын тоног төхөөрөмж нь зөвхөн 0-6 насны хүүхдүүдэд төдийгүй хөдөлмөр засал, сэргээн засал шаардлагатай байгаа бүх насныханд зориулсан юм.

Хөдөлгөөн засал, сэргээн засах үйлчилгээний тоног төхөөрөмжөө хүлээн авч хөдөлгөөн заслын өрөөгөө тохижуулсны дараа фэйж болон мэдээллийн хэрэгсэлээр мэдээ хүргэх болно.
Цаашид, Монголын Дауны Холбоо даунтай хүмүүсийн насан туршийн амьдралын чанарыг тодорхойлогч болсон, дауны хам шинжтэй хүүхдүүдийн хөгжлийн хамгийн чухал үе гэгдэх 0-6 насны эрт оролцооны төвийн үйлчилгээ, үйл ажиллагааг олон хүүхдэд ХҮРТЭЭМЖТЭЙ болгож, бүрэн хамруулахад анхаарч ажиллах болно.

Өмнөх
УНАЖ БАЙГАА МАШИНАА ОРЖ ИРСЭН ...
Дараах
БИФОРВАРДЫН ХАМТ ОЛНЫ СЭТГЭЛИЙ...