ХҮСЭЛ БА БОЛОМЖ
Монголчууд зах зээлийн нийгэмд шилжсэн цагаас эхлэн автомашины тухай ойлголт, хэрэгцээ нэмэгдэж өрх бүр автомашинтай болохыг хүсдэг болсон. Энэ нь олон хүчин зүйлтэй холбоотой. Нийтийн тээврийн үйлчилгээний хөгжлийг 1990 онтой харьцуулахад бараг дэвшил байхгүй гэж болно. Энэ нь хүн бүрийг нийтийн тээврээр зорчихоос илүүтэйгээр хувийн тээврийн хэрэгсэлтэй болох эрмэлзэл бий болгосон.
Дараагийн нэг хүчин зүйл нь Монгол улс Алтайн нуруунаас Хянган, Соёноос Говь хүрсэн 1 сая 566 мянган км2 уудам нутагтай, үзэсгэлэнт байгалийн цогцолбор газар ихтэй орон. Нийслэлээс орон нутаг уруу зам харгуй сайжирч дотоодын аялал жуулчлал эрс нэмэгдэж байгаа нь автомашины хэрэгцээг улам бүр нэмэгдүүлж байна.
Гэвч хэрэгцээ сонирхол өндөр боловч төлбөрийн чадвар нь бага байгаа тул автомашины зах зээлд “АВТОМАШИНЫ ЛИЗИНГ” үйлчилгээ чухал байр суурийг эзэлж Монгол улс дахь арилжааны банк, ББСБ-ууд зээлийн үйлчилгээг нэвтрүүлээд байгаа. Банкаар дамжуулан иргэд машины зээл авдаг. Гэтэл зээлийн үйлчилгээ үзүүлдэг процесс нь нэлээд цаг зарцуулсан, хүний хөдөлмөр шаардсан, тодорхой хэмжээний зардалтай, төвөгтэй байгаа нь хэрэглэгчдэд тийм ч таатай бус байгаа. Түүнийг бид /www.1000mashin.mn/-ний зүгээс өөрчлөөд банк, автомашины диллер, хувиараа бизнес эрхлэгч болон худалдан авагчийг нэгтгэсэн үндсэн нэг платформ үүсгэж, зээлийн бүх процессыг автоматжуулсан юм.
Машины зээл авахын тулд заавал банкан дээр болон машины диллер дээр очих шаардлагагүй,
www.1000mashin.mn вебээр орж танилцаад л зээлийн үйлчилгээг 10 төрлийн нэгж мэдээллээ буюу орлого, зарлага, нэр, овог гэх зэрэг мэдээллээ өгөөд л авах боломжтой болсон гэсэн үг.
Хүний оролцоог багасгасан, автоматжуулсан “Онлайн автомашины лизинг” үйлчилгээ нь автомашин борлуулагч, автомашины лизингийн үйлчилгээ санал болгогч нарын хувьд үр ашигтай шийдлүүдийг хийж өгч байгаа болохоор хэрэглэгчдэд нэлээд өндөр сэтгэл ханамжтай байгаа нь мэдэгдсэн.
Ер нь олон улсын зах зээл дээр компаниуд хамтран ажилласнаар илүү үр дүнтэй байдаг. Энэ нь зөвхөн компанийн хэмжээнд ч бус улс орон, хувь хүний хэмжээнд яригдах асуудал. Багийн хамтын ажиллагаа маш чухал нөлөөтэй байдаг. Хамтарч чадвал илүү их зүйлийг хийх, бүтээх боломжтой гэдгээ мэдчихсэн, ойлгочихсон байдаг.
Онлайнд суурилсан автомашины лизинг үйлчилгээ гэж юу вэ?
1000машин.мн цахим систем нь Япон улсын Бифорвард компанийн Монгол дахь төлөөлөгч бөгөөд өөрсдийн хөгжүүлэлт хийсэн
www.1000mashin.mn веб сайтаар дамжуулан автомашины диллерүүдийн орж ирсэн баталгаатай 1000 гаруй бэлэн байгаа автомашиныг нийтэд мэдээлэлж борлуулдаг. Манайхаар үйлчлүүлж буй хэрэглэгчдийг дэмжиж хамтран ажиллагч БАНК, ББСБ-уудын автомашины лизингийн үйлчилгээг хялбаршуулж, хэрэглэгчдэд ойртуулж өгсөн нь “Онлайнд суурилсан автомашины лизинг” үйлчилгээ юм. Хэрэглэгч авахыг хүссэн автомашины сонгоод тухайн машин дээрээ өөрийн үйлчлүүлдэг Банк, ББСБ-ууд уруу хүсэлтээ илгээхэд л болно. Ердөө ажлын 8 цагт автомашины диллерүүд дээр очихгүй, банкууд дээр очиж цагаа үрэхгүй байх шийдлийг хөгжүүлж хэрэглээнд нэвтрүүлсэн юм.
Автодиллерүүд: Японы Бифорвард компанитай хамтран ажиллагч бүгд диллерүүдийн баталгаатай, хямд бэлэн автомашинуудаас сонголтоо хийнэ.
Автомашины лизинг: Бид 20 гаруй БАНК, ББСБ-тай хамтран лизингийн үйлчилгээг санал болгодог. Одоогоор ОНЛАЙН ЛИЗИНГ үйлчилгээнд ХААН БАНК, ХУДАЛДАА ХӨГЖЛИЙН БАНК, ХАС БАНК, НЭТ КАПИТАЛ ББСБ нар нэгдэн хэрэглэгчиддээ түргэн, шуурхай үйлчилгээг үзүүлж эхлээд байна.
Бидний дараагийн алхам бол одоо унаж байгаа автомашинаа сайжруулах хүсэлтэй болон арай хямд үнэтэй автомашин худалдан авах сонирхолтой хэрэглэгчдэд зориулсан үйлчилгээ юм. Өөрөөр хэлбэл дотоодод явж буй автомашинууддаа лизингийн үйлчилгээ үзүүлж дотоод эрэлт нийлүүлэлтийг дэмжих. Ингэснээр бидний нэрлэдгээр Монголд явж байсан машинуудын эрэлт нэмэгдэж гадагш урсах валютад нөлөөлж эдийн засгийн эерэг нөлөөллийг авчирна.
Автомашины худалдааг 1000МАШИН.МН-ээс