Тоёотагийн бүх машины давуу талыг өөртөө шингээсэн ALLION буюу ALL in ONE

2001 оны 12 сарын 25. Toyota Carina гэсэн нэр байхгүй болж түүний оронд Allion хэмээх нэрээр гарч ирсэн бөгөөд Carina-ийн үргэлжлэл гэж яригддаг. Toyota Premio-той нэг ижил суурин дээр хийгдсэн ба бага зэргийн ялгаа бий. Premio нь нас тогтсон хэрэглэгчдэд зориулсан бол Allion нь илүү спорт маягийн залуучуудад зориулсан стильтэй юм.

Тийм ч учраас агаарын эсэргүүцэл бууруулах нэмэлт хормой, намсгах пүршнүүдийг захиалгаар дилерүүдээр хийлгэх боломжтойгоор гаргажээ. Харин Premio-той адил механик хурдны хайрцагтай загвар анхнаасаа төлөвлөгдөөгүй юм байна. 2003 оноос цагдаагийн байгууллага, жолооны сургууль зэрэгт хэрэглэх болсноор сарын захиалга нь ойролцоогоор 9000 ширхэг (Premio 11000 ширхэг) болсон байна.

1-р үе T24# (2001 он - 2007 он)

  • 2002 оны 10 сарын 22. А15 болон А18 загварын стандарт суурь загвар болох 100 мянган иенээр хямд Standart Package хувилбар гарсан.
  • 2002 оны 12 сарын 2. Анх гарсны 1 жилийн ойд зориулан дижитал алслалттай хянах дэлгэц, CD/кассет/FM, 6 спийкер, шинэ суудлын материал, салоны өнгөний сонголтыг нэмэгдүүлж А15G Package, A18G Package гэсэн шинэ хувилбаруудыг нэмж гаргажээ.
  • 2003 оны 4 сарын 1. А18,  А15 загваруудад суурилсан илгэн суудал, арьсан руль, арьсан араа шилжүүлэгч зэргийг нэмсэн илүү дээд зэрэглэлийн А15G Package limited, A18G Package limited гэсэн хувилбаруудыг гаргасан.
  • 2004 оны 4сарын 19. Limited хувилбаруудын шинэ хувилбар гарсан. Ногоон туяатай их гэрэл, нарны хэт ягаан туяанаас хамгаалах гэрэл, шилэнд дээрх телевизийн хэвлэмэл антенн зэрэг нэмэлтүүд орсон.
  • 2004 оны 12 сарын 20. Хэсэгчилсэн шинэчлэлт хийгдсэн. Урд болон хойд гэрлийн дизайн өөрчлөгдсөн ба илүү спорт маягийн болсон. Мөн шинэ хэлбэр дизайнтай 15 инчийн хайлшин обод, шинэ өнгө, хурднаас хамааран түгжигдэх хаалганы төв түгжээ, шилэн дээр зурсан антенн, бактер шүүх салоны фильтр, гэрэлтэй салоны толь, зарим хувилбарт жижиг мэдээллийн дэлгэц, шаталсан замтай автоматын араа шилжүүлэгч, борооны мэдрэгчтэй шил арчигч зэрэг шинэ тоноглолууд хийгдэх болсон. Мөн DVD навигацитай загварт Toyota-ийн G-Book интернэтийн навигацийн системийн үйлчилгээ орсон. 1.8 литрийн хөдөлгүүрт хорт хаягдлын хэмжээг 75%, 2.0 литрийн хөдөлгүүрт 50%-иар бууруулсан. Бүх загварт даруулгын бүс хийх санамж гэрэл болон дуут дохиог хийх болов.
  • 2005 оны 10 сарын 11. А18, А15 суурьтай загваруудад салоны дубэн оруулга, арьсан руль, HID их гэрэл, автомат гэрэл бөхийлгөгчтэй ойрын линзэн гэрэл, борооны мэдрэгчтэй шил арчигч зэрэг тоноглолтой хамгийн дээд зэрэглэлийн G Package Premium хувилбар гарсан.
  • 2006 оны 8 сарын 7. 60 жилийн ойн загварт зориулсан гадна үзэмжийг сайжруулсан никель деталиуд ихтэй G package 60th special edition хувилбар гарсан.

2001-2005 оны загвар


2005-2007 оны загвар

 
2-р үе T26# (2007 он - )

2007 оны 6 сарын 4. Загварын бүтэн шинэчлэлт хийгдсэн ба дизайны хувьд өмнөх төрхийг хадгалсан, салоны зайг ихэсгэсэн загвар болсон. Мөн л Premio-той адил суурьтай ба илүү спорт маягийн төрхөө хадгалсан. Дилерүүдээр агаарын нэмэлт деталиуд, намсгах пүрш хийлгэх боломж хэвээрээ ба G-BOOK үйлчилгээг захиалгаар үйлдвэрлэгчээр хийлгэх боломжтой юм. Бүх загварт Smart key түлхүүргүй асаалтын системтэй. Хөнгөн чимээ багатай Super CVT автомат хурдны хайрцагтай, бүх авто машин хорт хаягдлыг 75% бууруулсан, 1.5 болон 1.8 литрийн загварт шатахуун зарцуулалтыг 10% багасгасан.

А20 загварын 2 литрийн хөдөлгүүр нь шинэ 3ZR-FAE гэсэн шинэ Valvematic системтэй хөдөлгүүртэй болсон ба шатахуун зарцуулалтыг 20 хувиар бууруулсан юм. Мөн дуу чимээ нэвтрүүлэг багатай урд шил, хурд баригч, Sharp брэндийн салоны агаар ионжуулагч суурилагдсан. А20 загвар нь мөн л цагдаагийн байгууллага болон авто сургуулиудад нийлүүлэгдэх болсон.


2007 оны загвар

2007-2010 оны 4 сарын загварын хойд тал


2010 оны 4 сараас хойш гарсан загварын хойд тал

 

  • 2008 оны 9 сарын 2. А15 болон А18 загварт урд саарал металлик нүүр, арьс болон дубэн оруулгатай руль, арьсан араа солигчийн толгойтой А15 G Package Stylish Edition, А18 G Package Stylish Edition хувилбаруудыг гаргасан бөгөөд 4 янзын саарал металлик өнгийг нэмсэн.
  • 2009 оны 10 сарын 2. 1.5 литрийн хөдөлгүүртэй загварын обод 14 инчээс 15 инч болсон ба хөдөлгүүр хурдны хайрцаг, генератор зэргийг сайжруулснаар шатахуун зарцуулалтыг багасгасан. Үүнтэй уялдан шатахуун зарцуулалт 15% буурснаар “экокар” үнэлгээг авсан. Мөн А15 G Package-д суурилсан HID их гэрэл, автомат гэрэл бөхийлгөгч, арьс, дубэн руль, саарал урд нүүр зэрэг орсон А15G package Special edition хувилбар худалдаанд гарсан.
  • 2010 оны 4 сарын 20. Хэсэгчилсэн шинэчлэлт хийгдсэн. 1.8 тай хөдөлгүүр нь Valvematic системтэй болсон төдийгүй шатахуун зарцуулалтыг 20%-аар бууруулсан. Үүнтэй холбогдуулан бүх загварууд эко үнэлгээг авсан. Мөн никель урд нүүр, 3 дугуй хэсэгтэй их гэрэл, манангийн гэрэл доод бамперт хийгдсэн ба 15 инчийн ободны дизайн өөрчлөгдсөн. Салоны өнгө өөрчлөгдсөний зэрэгцээ дубэн оруулгын өнгө гүн хүрэн өнгөтэй болсон.
  • 2010 оны 5 сарын 24. 1.5 литрийн хөдөлгүүр, хурдны хайрцгийн сайжруулалт хийгдсэнээр шатахуун зарцуулалт 25 хувиар дээшилсэн.
  • 2010 оны 12 сарын 6. А15, А18 загваруудад HID их гэрэл, хаалганы хар хүрээ рам, 4 салаатай арьсан руль, араа шилжүүлэгч,  бүхий A15 "HID Edition”, A18 "HID Edition" хувилбарууд гарсан. Мөн автомат тохируулга бүхүү суудалтай А18G Package Luxury хувилбар гарчээ.


Та яг одоо манайд бэлэн байгаа ЛИЗИНГ-ээр авч болох Toyota ALLION машинуудын мэдээллийг ЭНД ДАРЖ авна уу.

 


 
Өмнөх
TOYOTA MARK X ZIO
Дараах
ТАНЫ МЭДЛЭГТ: Toyota Prius тух...