Мөстсөн зам /хар мөстэй/-д хэрхэн аюулгүй жолоодлого хийх вэ?

Өвөл жолоо барихад тулгарах асуудал нь зөвхөн цас бус мөстсөн замаар ч явах шаардлагатай болдог. Тухайлбал хар мөс нь харагддаггүй учир маш аюултай. Та мөстсөн зам буюу хар мөстэй тулгарсан үед хэрхэн шуурхай арга хэмжээ авах талаар мэдлэгтэй байх нь танд учирч болох эрсдэлээс бага ч болтугай хамгаалах болно.
1. Хар мөс буюу замын хэсэг газарт хөлдсөн мөсийг ч гулгаа үүсгэнэ гэж ойлгох хэрэгтэй. Энэ нь авто замын гадаргуу дээр үүссэн  бороо, цас мөстөж хөлдсөн (Замын болон явган хүний зам дээрх, зорчих хэсэг дээрх) толин гадаргуу юм. Авто замын хучилтаас ялгагдахгүй тунгалаг өнгөтэй учир түүнийг хар мөс гэж нэрлэдэг. Гол нь хар мөсийг  урьдчилж харахад хэцүү байдаг учир аюултай байдаг.



2. Хаана ч хар мөс байж болно. Хар мөс нь агаарын хэм хөлдөх температурт хүрэхэд л үүсэх нөхцөл бүрддэг. Зарим тохиолдолд цаг агаар хүйтэн үед тээврийн хэрэгслийн дулаан дугуй, хөлдөх температурт хүрсэн авто зам хоёрын харилцан үйлчлэлийн нөлөөгөөр авто зам дээр хар мөс үүсэж болдог. Тиймээс замын нөхцөл байдал болон цаг агаарын мэдээг сонсож байх хэрэгтэй.
  • Хар  мөс нь шөнө эсвэл үүрээр агаарын температур бага үед болон авто замын хучилт дээр нарны тусгал тусаагүй үед үүсдэг.
  • Нарны тусгалтай байсан ч зорчих хэсгийн хажуугаар модтой эсвэл хонгилтой хэсгүүдэд хар мөс үүсэх магадлалтай байдаг.
  • Хүйтэн агаар нь доод дээд замыг нэгэн зэрэг хөргөж чадахгүй учир гүүр эсвэл даврах зам дээр хар мөс үүсэх нь элбэг байдаг.



3. Хар мөстэй тулгарахад бэлэн байх хэрэгтэй. Өдөр дулаан үед хар мөс үүсэх магадлал бага байдаг. Гэхдээ магадлал бага гэдэг нь үүсэхгүй гэсэн үг биш учраас үргэлж хар мөс тааралдах магадлалтай гэдгийг санаж бэлтгэлтэй явах хэрэгтэй. Мөн урдаа яваа тээврийн хэрэгслийг сайн ажиглаж явах нь танд туслах болно. 



4.  Зарим үед хар мөсийг харж болдог.  Та гэрлээ тусгаснаар хар мөсийг харж болно. Хар мөс нь үргэлж маш гөлгөр бас гялгар уут шиг байдаг. Гялгар гадаргуу нь хар мөсийг илтгэх гол шинж юм. Хар мөс нь хар харагддаг ч ихэнхдээ нарны гэрэлд гялалзаж харагдана. Харин та энэ үед сандралгүйгээр доорх зааврыг дагах хэрэгтэй.
  • Гэрэлтүүлэх арга нь шөнийн цагт хэрэглэгддэг боловч өглөө үүрээр эсвэл өдөр, үдшийн бүрийд ч гэрэлтүүлэх хэрэгслийг хэрэглэхийг санал болгож байна.
  • Та гялгар харагдахыг хэрхэн ялгагдахыг төсөөлөхгүй байвал шинэ машины хар өнгө мөн өнгө алдсан хуучин хар машиныг зэрэгцүүлэн төсөөлөөд үз.
  • Та үргэлж хар мөсийг хайж явах нь танд хэцүү байх болно. Та зүгээр л нүдээ амрааж орчин тойрноо сайн ажиглаж бэлтгэлтэй явах хэрэгтэй.



5. Халтиргаатай талбай дээр жолооны дадлага хий. Боломжтой бол мөсөн дээр энэ дадлага хийж үзэх хэрэгтэй. Бас мөстсөн том, хоосон авто зогсоолын талбай ч байж болно. Түүн дээр мөсөн дээр жолоо барих болон тоормос гишгэж туршиж үзэх хэрэгтэй. Халтиргаатай үед жолоо яаж барихад ямар нөлөө үзүүлж байгааг мэдэрч сурах. Мөн таны машин ABS системтэй бол хэрхэн ажиллаж байгааг мэдэх. Бас жолоодлогыг хэрхэн гартаа авах талаар суралцах хэрэгтэй. Магадгүй энэ нь танд хөгжилтэй байхаас гадна их туршлага болох юм.



6. Та хар мөстэй тулгарвал. Хэрэв та хар мөстэй тулгарвал тайван байж болж өгвөл тойрч гарах. Тоормосоо огцом гишгэж болохгүй ба удирдлагаа алдахгүй байхыг хичээх хэрэгтэй. Хэрэв таны машины хойд хэсэг баруун эсвэл зүүн тийшээ гулгаж байгааг мэдэрч чадаж байвал та жолооны хүрдээ гулгасан тал руу нь эргүүлж тэнцвэржүүлэхийг хичээх хэрэгтэй. Харин та хойд хэсгийн гулгасан чиглэлийн эсрэг чиглэлд жолооны хүрдээ эргүүлбэл таны машин бүхэлдээ эргэж жолоодлогогүй болох аюултай.



7. Хурдаа удаашруул. Хаазан дээрээс хөлөө аваад жолооны хүрдээ хөдөлгөлгүй барь. Хурдаа удаашруулах нь таныг жолоодлогоо алдахгүй байх болон ямар нэгэн зүйл мөргөх үед учрах хохирлыг бууруулах болно. Тоормосоо бүү дар. Тоормос дарснаар магадгүй таны машин гулгаж шарвалт үүсэж болох юм. Хар мөс нь ихэвчлэн 6м-ээс урт хэмжээтэй байдаг.



8. Араагаа хүндрүүлэх хэрэгтэй: Араагаа хүндрүүлснээр жолоодлогоо алдахгүй байх боломж олгодог.



9. Хэрэв та гулгах эсвэл чиглэлээ алдвал сандарч болохгүй.  Хар мөс таарсан үед тоормос гишгэхдээ маш зөөлөн гишгэх хэрэгтэй. Хэрэв таны машин гулсаж эхэлбэл дараах арга хэмжээг авна.
  • Таны машинд шарвалтаас хамгаалах систем /ABS/ байгаа бол гулсалт үүсэх үед та тоормосон дээрээ хөлөөрөө тогтмол гишгэх үед тухайн систем нь автоматаар шарвалтын эсрэг ажиллах болно.
  • Харин ABS байхгүй буюу ажиллахгүй үед та тоормосоо ойрхон ойрхон гишгэх байдлаар шарвалтаас сэргийлж болно.
  • Мөн жолоогоо явахыг хүссэн чиглэлдээ эргүүлэх хэрэгтэй.



10. Хэрэв таны машин замаас гарах нь тодорхой болсон тохиолдолд хохирлыг аль болох хамгийн бага байлгах зүйл рүү машинаа чиглүүлэх хэрэгтэй. Болж өгвөл хоосон зай эсвэл овоолсон цас ч байж болно. Танд сонголт үлдээгүй байж болох ч оролдоод үзэх хэрэгтэй.



11. Нэгэнт та замаас гарсан бол. Тухайн үед жолооч хэсэгхэн хугацаанд балмагддаг. Та тухайн байдлаасаа аль болох хурдан гарахыг хичээх хэрэгтэй. Мөн бусад тээврийн хэрэгсэл гулгаж таныг мөргөхөөс сэргийлж нэн түрүүнд  ослын дохиогоо анивчуулах, аль болох тайван байж тухайн халтиргаатай хэсгээс холдох хэрэгтэй. 



12. Замын аль боломжтой, аюулгүй хэсгийг сонгож зогсох хэрэгтэй. Түр зогсоод халуун цай ундаа уух, жаахан амраад авах нь таныг тайвширч сэргэхэд тань туслах болно.



13. Урьдчилан сэргийлэх болон эрсдэлийг багасгах.

Та хар мөстэй тулгарсан үед сандралгүй, бэлтгэлтэй байхын тулд дараах зүйлсийг санаж байх хэрэгтэй.

  • Удаан явах. Мөсөн дээр удирдлага алдагддаг тул та хүйтэн, халтиргаатай нөхцөлд хурдан явахыг хичээх хэрэггүй.
  • Бусад машины араас хэт ойрхон явахгүй буюу тохиромжтой зай барьж явах
  • Танай машины салхины шил мөс цас болсон тохиолдолд бүрд нь арилгаж шилийг цэвэр байлгах хэрэгтэй. Энэ үед та шил ачригчны шингэнээр салхины шилээ цэвэрлэх гэж оролдох хэрэггүй. Арилахгүй мөс, цан тогтсон байвал та түүнийг ирмэгтэй зүйлээр хусаж арилгах хэрэгтэй. Мөн цонх чинь цантаад харагдах орчин хязгаарлагдаж байвал түр зогсоод цантсан хэсгийг цэвэрлэх хэрэгтэй.
  • Хар мөс болон бусад гулгаатай хэсгийг урьдчилж харахын тулд их гэрлээ асааж явах хэрэгтэй.
  • Дугуйнуудаа шалга.  Өвлийн улиралд тээврийн хэрэгсэлдээ заавал өвлийн дугуй тавих хэрэгтэй.
  • Ямар ч үе хар мөстэй тулгарч болно гэдгээ байнга санаж бэлтгэлтэй байх хэрэгтэй.
Эх сурвалж: https://www.wikihow.com

 
Өмнөх
Маш том боломж! Хамгийн их хэм...
Дараах
Машин аваад машин хож! Энэ бүг...