Товч танилцуулга: Автодилер үйлчилгээ нь хуучин машин (Монгол улсад орж ирээд 2 хүртэлх жил болж буй улсын дугаартай)-ыг бүртгэн авч шаардлага хангасан машинуудад 1000машин.мн-тэй хамтран ажилладаг БАНК, ББСБ-ийн лизингийн нөхцөлөөр борлуулах боломж бий болгож буй онлайнд суурилсан үйлчилгээ юм.
Автомашин борлуулах хүсэлтэй хэрэглэгчийн хамрагдах заавар:
1. Япон улсын онлайн автомашин худалдааны стандартын дагуу онлайн орчинд өөрийн борлуулах гэж буй автомашинаа бүртгүүлэн хүсэлтээ илгээнэ.
2. Бүртгэл хийгдсэн автомашинуудын бусад шаардлагатай мэдээллийг систем өөрөө тооцоолол хийж . Хэрэглэгч бичиг баримт бүрдүүлэн авчрах шаардлагагүй.
3. ХААН БАНК- нийтэд зарласан журмын дагуу лизингээр борлуулах нөхцөлийг цахимаар бүрдүүлж өгнө.
4. Бүртгэл бэлэн болсон автомашинуудын мэдээллийг
www.1000mashin.mn/autodealer хуудсанд байршуулна. Мөн сурталчилгааны өргөн сувагт үнэгүй мэдээлэл түгээнэ.
5. Автомашин борлуулах хувь хүн - – Худалдан авагч гэсэн холбоог 1000машин автодилер цахим систем холбож өгнө.
Автодилерийн үйлчилгээний нөхцөлөөр автомашин худалдан авах хүсэлтэй хэрэглэгчийн заавар:
- Хэрэглэхэд хялбар, ойлгомжтой ухаалаг хайлтын системээр Монгол улсад 2 хүртэлх жил ашиглаж байсан автомашиныг www.1000mashin.mn/autodealer хуудаснаас сонгоно.
- Монгол улсад ашиглаж байгаагүй болон улсын дугаартай 1000 гаруй автомашин бүхий өргөн сонголттой.
- Хэрэглэгч өөрийн сонирхож буй автомашинаа лизингээр авах нөхцөл бүрдсэн эсэхийг “ЭНД ДАРЖ ЛИЗИНГЭД ХАМРАГДАНА УУ” хэсэгт дарж 1 секунд хүрэхгүй хугацаанд урьдчилан мэдэж болно. Энэ үйлдлийг хэдэн ч автомашин дээр туршиж үзэх боломжтой.
- Заавал БАНК, ББСБ-руу очихгүйгээр онлайнаар харилцахыг хүсэж буй БАНК, ББСБ сонгоод лизинг авах хүсэлтээ илгээнэ. ХААНБАНК-ны хувьд хамгийн хурдан харилцагчтай эргэн холбогдож ажлын 10 цагт зээлийг шийдвэрлэж байна.
- Таны сонгосон автомашины мэдээлэл үнэн бодитой, баталгаатай эсэхийг бид хариуцан ажиллана.
Онлайн лизинг үйлчилгээний боломжууд:
1. Дугаартай болон дугаар аваагүй аль ч төрөл автомашинд лизингийн үйлчилгээг олгож байна.
2. Өмнө нь болон одоо зээлтэй хүн ч энэ үйлчилгээнд хамрагдаж болно.
3. Лизинг авах шалгуурт тэнцэх эсэх ээ сонгосон автомашин дээрээ урьдчилан мэдэх боломжийг систем автоматаар танд хийж өгнө.
4. Хэрэв сөрөг хариу гарсан тохиолдолд өөр ямар боломж байгааг систем танд зааварлаж өгнө.
5. Лизингийн хүсэлтийг илгээхдээ өөрийн үйлчлүүлэх боломжтой хамгийн ойр -ний салбараас сонгож үйлчлүүлэх боломжтой.
- www.1000mashin.mn веб сайтад холбогдон онлайн операторуудаас хүссэн мэдээллээрээ зааварчилгаа авах боломжтой.
Бид цаашид автомашинтай холбоотой бүхий л бүтээгдэхүүн үйлчилгээг олон улсын жишигт нийцсэн дэвшилтэд технологийн шийдлүүдийг ашиглаж цахим орчин бий болгох, түүгээр үйлчилэх олон боломжуудийг бий болгохоор ажиллаж байна.