Lamborghini хэмээх спорт загварын автомашин хамгийн гоёмсог загвартай төмөр хөлөг гэдэгтэй олон хүн санал нэгдэх байх. Үүнээс гадна чинээлэг хүн болгон л автомашины цуглуулгадаа энэ машиныг хадгалахыг хүсдэг болов уу.
Lamborghini-гийн “Diablo”, “Gallardo”, “Murcielago” загварын автомашинууд нь эрчүүдийн нүдэнд амттай чихэр мэт л харагддаг. Эрчүүдийг өөртөө татдаг энэхүү машины талаар сонирхолтой хэдэн баримтыг уншигч та бүхэнд хүргэж байна.
Баримт 1
Lamborghini хамгийн хурдан машин гэдгийг та мэдэх үү? Энэ машины Murcielago R-GT загварын машин хамгийн хурдан бөгөөд дээд хурд нь цагт 370 км аж. Харин Lamborghini-гийн Murcielago LP640 загвар гудамжны төрлийн хамгийн хурдан машин бөгөөд цагт 340 км хурдалдаг байна. Энэ хоёр загвар нь V12 бүхий 6000 мотортой.
Баримт 2
Lamborghini-г бие даасан компани хувийн компанид үйлдвэрлэж байсан ч 1978 онд дампуурлын улмаас Chrysler компанид зарагджээ. Харин 1998 оноос Германы “Audi AG” компани Lamborghini загварын автомашины эзэмшигч болсон байна.
Баримт 3
Lamborghini автомашины ихэнх загвар V12 хөдөлгүүртэй бөгөөд шинэ загвар болох Gallardo машин шатахуунаар ажилладаг V10 хөдөлгүүртэй юм. Lamborghini-гийн нэг ч загварыг V8-аас бага хөдөлгүүртэй үйлдвэрлэж байгаагүй аж.
Баримт 4
Хамгийн анхны Lamborghini-г 1963 онд үйлдвэрлэсэн байна. 350GTV загварын энэ машины дээд хурд цагт 280 км байсан бөгөөд 1974 онд үйлдвэрлэсэн Countach загвар цагт 300 км хурдлах хүчин чадалтай болжээ.
Баримт 5
Lamborghini-гийн Countach, Diablo, Murcielago загварын бүх автомашины хаалга нь дээшээ өргөгдөн хайчлагдан онгойдог. Харин Gallardo загварын машины хаалга жирийн машины адил онгойдог юм. Одоо Diablo, Countach загварын машины үйлдвэрлэлийг зогсоосон учир орчин цагийн Lamborghini-гоос Murcielago загварын автомашины хаалга хайчлан онгойдог цорын ганц загвар болжээ.
Эх сурвалж: http://tech.news.mn/content/26877.shtml