ГАЛ ХАМГААЛАГЧ
Хамгийн энгийнээр тайлбарлахад гал хамгаалагч нь тодорхой температурт хүрэхэд хайлах богино хэмжээтэй дамжуулагч(хайламтгай тавил буюу элемент)-с өөр юу ч биш юм. Өөр төрлийн гал хамгаалагч гэдэг нь уг элементийг өөр өөр аргаар битүүлсэн гэсэн үг.
Үүрэг
Гал хамгаалагч 2 үүрэг гүйцэтгэнэ Идэвхгүй хэлбэрт гал хамгаалагч хэт халах, удаан ашиглагдах зэрэгт чанар нь муудахгүйгээр хэвийн ачааллын гүйдлийг дамжуулах ёстой.
А. Хэт ачааллаас үүсэх хэт гүйдэл: Энэ нөхцөлд гүйдэл тогтвортой өссөөр эцэст нь элемент хайлна.
Б. Богино холболт буюу гэмтлийн улмаас үүсэх хэт гүйдэл: Гэмтлийн өндөр гүйдэл элементийн температурыг маш богино хугацаанд өсгөснөөр элемент хайлах тохиолдолд энэ нөхцөл үүсдэг. Гал хамгаалагч бөглөө юм уу хонгио хэлбэртэй байж болно.
АВТОМАШИНЫ ГАЛ ХАМГААЛАГЧ:
Автомашины гал хамгаалагч нь цахилгааны хэлхээнд богино холболт үүсч, хэт их гүйдлийн улмаас болж цахилгааны утас шатах аюулаас хамгаалах зориулалттай юм. Цахилгаан хэлхээний ачаалал хэтэрхий ихэссэн, богино холбоо үүссэн үед хэрэглэгчдийг гэмтлээс хамгаалахын тулд хэлхээг, автоматаар тасалдаг хэрэгслийг гал хамгаалагч гэнэ. Гал хамгаалагчийг дараах байдлаар ангилна.
Хэлхээг таслах материалаас нь хамааруулан
Авто гал хамгаалагч | Бүрхүүлийн өнгө | Mini гал хамгаалагч Даац | Бүрхүүлийн өнгө | Maxi гал хамгаалагч Даац | Бүрхүүлийн өнгө |
3 | Ягаан | 5 | Бор шаргал | 20 | Шар |
5 | Бор шаргал | 7.5 | Хүрэн | 30 | Ногоон |
7.5 | Хүрэн | 10 | Улаан | 40 | Тод шар |
10 | Улаан | 15 | Хөх | 50 | Улаан |
15 | Хөх | 20 | Шар | 60 | Хөх |
20 | Шар | 25 | Цагаан | 70 | Хүрэн |
25 | Өнгөгүй | 30 | Ногоон | 80 | Өнгөгүй |
30 | Ногоон | - | - | - | - |
Цахилгаан хэрэгсэл ажиллахгүй бол хамгийн түрүүнд гал хамгаалагчид шатсан гэж үзэж болно. Гал хамгаалагч ашиглалтын хугацаа дууссан тохиолдолд гүйдлээс үл хамааран шатах тохиолдол байдаг. Гал хамгаалагчийн бүрэн бүтэн байдлыг угсраатай үед нь ар талаас нь мультиметр болон шалгах гэрлээр шалгаж болох ба авсан тохиолдолд энгийн нүдээр харж шалгаж болно.
Гал хамгаалагчийг хэлхээнд холбохдоо заавал цуваа холбодог. Хэрэв нэг гал хамгаалагч нэг хэрэглэгчийнх бол хэд хэдэн гал хамгаалагч болон хэрэглэгчдийг хооронд нь зэрэгцээгээр холбоно. Тухайн хэлхээнд ямар даацтай гал хамгаалагч байрлуулахыг хэрэглэгчдийн чадлаас хамааруулан ВаттчВольт=Ампер томъёогоор тодорхойлно. Гэхдээ гал хамгаалагчийг 5-10%-ийн нөөц даацтайгаар сонгоно.
Таны машины аль нэг гал хамгаалагч шатсан бол яг хуучин шиг нь хүчин чадалтай гал хамгаалагчийг таг дээрх зааврынх нь дагуу сольж тавиарай. Түүнээс их эсвэл бага байж болохгүй. Хэрвээ таны шинээр сольсон гал хамгаалагч дахин шатвал машинд ямар нэгэн цахилгааны асуудал байна гэж үзээд заавал шалгуулах хэрэгтэй.
Зарим хүмүүс шатсан гал хамгаалагчийн оронд утас ороож тавьдаг. Ингэснээр цахилгаан хэлхээг тэр чигт нь шатаах цаашлаад машиныг шатаах аюултай тул дээр үеийн энэ аргийг ОГТ хэрэглэж болохгүй.
НӨӨЦ ГАЛ ХАМГААЛАГЧ
Автомашины рэлэй болон гал хамгаалагчийн хайрцгийг нээхэд зарим нүх нь үйлдвэрээсээ хоосон байдаг. Энэ нь тухайн машины зэрэглэл болон ашигласан хөдөлгүүрээс хамаарч хийхгүй орхисон байдаг тул дүүргэх гэж санаа зовох хэрэггүй. Хэрвээ таглаан дээр SPARE FUSE гэж бичсэн байвал нөөц гал хамгаалагч гэсэн утгатай бөгөөд шатсан аль нэгийг нь солиход ашиглаарай.
АВТОМАШИНЫ ГАЛ ХАМГААЛАГЧ ДЭЭРХ ТОВЧИЛСОН НЭРҮҮД
1 TOWING – ЧИРГҮҮЛИЙН ТЭЖЭЭЛ
2 MIR HTR – ТОЛЬНИЙ ХАЛААЧ
3 RR HTR – ХОЙД ПААР
4 HAZ•TURN – АВААРЫН ГЭРЭЛ
...илүү дэлгэрэнгүйг ЭНД ДАРЖ үзнэ үү!