Гадна талаасаа төдийлөн их өөрчлөгдөөгүй ч дотоод заслаа их хэмжээгээр шинэчилсэн 2024 оны "Range Rover Velar"

Range Rover Velar 2024 онд худалдаанд гарахаар товоо зарлаад буй бөгөөд гадна талын өнгө төрхийг бага зэрэг сайжруулж харин жийпний бүхээгийг тансаг зэрэглэлийн хэмжээнд хүргэж их хэмжээгээр шинэчилсэн байна.

Гадна загвараа өөрчлөхийн оронд Land Rover шинэ сараалж, үнэт чулуу шиг өдрийн цагаар ч гэрэлтдэг гэрлүүд, 3D супер гэрэлтүүлэг бүхий шинэ  улаан LED арын гэрлүүдээр их биеэ чимжээ. 

Бүрэн хэмжээний Range Rover болон Range Rover Sport нь сүрдэм тансаг байдлыг илтгэдэг бол Evoque загвар нь минимал хэв маягийг илүүд үздэг хэрэглэгчидэд чиглэгддэг. Харин Velar тав тухтай байдлыг илүүд үздэг хүмүүсийн сонголт байх болно.
Өмнөх
iPhone-ийн ноёрхлыг унагах Not...
Дараах
Хэрэглэгчид тун удахгүй Apple ...