Ирээдүйн машинууд кабинаа хэт улаан туяаг ашиглан ухаалгаар халаадаг болох нь ээ

Энэ нь зорчигчдын тав тухыг нэмэгдүүлээд зогсохгүй үр дүн ньилүү хурдан бөгөөд ухаалаг байх аж. Америкт худалдаалагдахаар зэхэж буй TOYOTA-гийн тансаг зэрэглэлийн цахилгаан автомашин болох Lexus RZ нь бүхээгийн халаалтын шинэлэг системийг нэвтрүүлэх болно гэж үйлдвэрлэгч мэдэгдлээ.
Тус брэндийн Австрали дахь охин компани мэдэгдэл хийхдээ "цахилгаан кроссовер нь урд эгнээний зорчигчдыг дулаацуулахын тулд хэт улаан туяаны халаагуур ашиглана" гэсэн бөгөөд Уламжлалт конвекцоор халаахын оронд, хэт улаан туяаны тусламжтайгаар зорчигчийн хамгийн даарсан хэсгүүдийг илрүүлж улмаар тэр хэсэг дэх хатуу хавтанг халаах гэнэ. Энэхүү гайхалтай шинэлэг технологи нь маш олон талаараа ашигтай. Зорчигчдыг хурдан дулаацуулаад зогсохгүй, зорчигчийн эрүүл мэндэд тустайгаас гадна эрчим хүчний зарцуулалтыг 8% хүртэл бууруулах тооцоолол гарсан аж ээ

Өмнөх
Энэ онд нээлтээ хийсэн Ram 150...
Дараах
Дэлхийн хамгийн тансаг интерье...