BMW "5 цувралынхаа" 50 жилийн ойгоор найм дахь үеийн i5 загварыг нээхээр бэлдэж байна

BMW Японд 5 цувралын 50 жилийн ойн товыг зарлажээ. BMW 1973 онд "5 цувралынхаа" эхний загвар болох E12-г дэлхийн зах зээлд гаргаж эхэлсэн бөгөөд 50-н жилийн ойгоо тохиолдуулан  найм дахь үеийн i5 загвараа танилцуулах гэж байгаа аж ээ.

Энэхүү тусгай загвар нь 20 инчийн M хөнгөн хайлшин обуд, Harman Kardon дууны систем, дөрвөн бүсийн автомат цаг уурын удирдлага, 50 жилийн ойн хэвлэлийн нарийн ширхэгтэй тэмдэгтэй. BMW Japan нь мөн жолоочийн туслах функцэд сайжруулалт хийн гурван линз бүхий дэвшилтэт камер, радарын мэдрэгч зэргийг суурилуулсан талаараа дурджээ.
Өмнөх
Volvo Zeekr дээр суурилсан цах...
Дараах
Энэ онд нээлтээ хийсэн Ram 150...