Танд зөвлөж байна: Элсэрхэг замаар хэрхэн аюулгүй зорчих вэ?

Элсэрхэг замаар хэрхэн аюулгүй зорчих вэ?
Дугуйн авалцаа төдий л их бишээс гадна дугуй гүн шигдэж ордог. Жигд хурдтай арааг шилжүүлэхгүйгээр явна. Замгүй манхан болон хэсэг элс гатлахаар бол нам дагтаршсан хэсгийг сонгох хэрэгтэй бөгөөд түрүүнд явсан дугуйн мөр байвал түүгээр явах хэрэггүй. Өмнө нь машин явсан элс суларсан байдаг тул хажуугаар нь мөргүй газраар явах хэрэгтэй. Хэрэв дугуй хий эргэвэл урд хойд дугуйны өмнөх замыг сайтар цэвэрлээд байрнаасаа хүнд араагаар зөөлөн хөдлөх хэрэгтэй. Байнга элсэрхэг замаар явдаг бол өргөн дугуйтай бөгөөд хийн даралт багавтар байх хэрэгтэй.

 
Өмнөх
Танд зөвлөж байна: Хөдөөгийн н...
Дараах
Танд зөвлөж байна: Шаварлаг за...