Хэрэглэгчдийг байлдан дагуулах дээд зэрэглэлийн цахилгаан Faraday Future 91

Калифорнид төвтэй Фарадей FF 91 тансаг SUV-ээ зах зээлд гаргахад бэлэн болоод байна . Нээлтээ хийх хугацаа нь удаан хугацаагаар хойшлогдсон энэхүү EV-ийг эцэст нь авах боломжтой болж байна гэсэн үг юм. 27 инчийн асар том дэлгэц, гайхалтай том HD хяналтын самбар, сайн чанарын виноны өнгө бүхий доторлогоо зэрэг нь энэхүү машиныг дээд зэрэглэлийн тав тухтай харагдуулж байгаа ч Faraday Future нь хэрэглэгчдийг байлдан дагуулж чадах өөр чадвартай.
FF 91 нь АНУ-ын Байгаль орчныг хамгаалах агентлагаас 1 удаагын цэнэглэлтээр 381 миль туулах чадамжтай гэсэн албан ёсны үнэлгээ авсан бөгөөд Faraday Future-ийн таамаглалаас давсан үзүүлэлтийг үзүүлж чадсан байна. Одоогоор 1 удаагын цэнэглэлтээр хамгийн урт замыг туулах чадамжтай машинаар Tesla-ын Model X нэрлэгдээд байгаа бөгөөд Tesla Model X нь 1 удаагын цэнэглэлтээр ердөө 351 миль туулах чадвартай юм байна. Энэ үзүүлэлттэй харьцуулбал Faraday Future-ийн энэ амжилт сэтгэл хөдөлгөм байгаа талаар мэргэжилтнүүд санал нэгтэй байгаа юм.
Өмнөх
Тесла Steam интеграцчилалтай м...
Дараах
2024 онд гарах Chevy Silverado...