Aptera Gamma прототипийг саяхан Сан Диего дахь Fully Charged Live дээр танилцуулсан билээ.
Технологийн дэвшлийн ачаар хамгийн сүүлийн үеийн батерейгаар ажилладаг машинууд нь нэг цэнэглэлтээр хэдэн зуун миль замыг туулах чадвартай болж байгаа хэдий ч энэ нь хүн төрөлхтөнд хангалттай санагдахгүй байгаа гэж хэлж болно. Хангалттай гүйцэтгэлтэй биш, утааны яндангаас ялгарах хорт утаа гүйцэт шийдэгдээгүй зарим нь таны бодож байсан шиг байгальд ээлтэй биш гэх мэт.
Калифорнид төвтэй Aptera компанийн хамгийн сүүлийн үеийн загвар болох Гамма нилээд футурист үзэмжтэй бөгөөд нарны зайн хавтангууд нь 40 миль хүртэлх зайг жолоодох боломжийг олгож байна. Онолын хувьд зарим хэрэглэгчдэд зөвхөн нарнаас авсан эрчим хүчээр машинаа ажиллуулах боломжийг олгоно.
Хөнгөн дизайны ачаар энэхүү хачирхалтай бүтээл нь асар их зайны багц шаарддаггүй. Энэ нь аяллын хүрээ болон гүйцэтгэлийн аль алинд нь ашигтай. Заасан тохиргооноос хамааран Aptera гурван дугуйт машин нь ердөө 3.5 секундэд 60 миль / цаг хурдлах боломжтой. Үүнээс гадна цахилгаан машин нь нэг цэнэглэлтээр 1000 миль хүртэлх зайг туулах чадвартай гэнэ.
Үнийн хувьд худалдан авагчын шаардлагаас ихээхэн хамаарна. Хэрэв та 1 цэнэглэлтээр 1000 милийн зайд тэмүүлж байгаа бол 44,900 доллар төлнө. Өөр боломжийн гурван загвар байгаа ч хамгийн хямд нь 25,900 долларын үнэтэй, 1 цэнэглэлтээр 250 миль явах боломжтой. Мөн гадна будагны сонголт, хэдэн нарны зай авахыг хүсч байгаагаа сонгож, дотоод засал чимэглэлээ ч гэсэн сонгох боломжтой.
Өмнө дурьдсанчлан Гамма нь загвар хэвээр байна. Удахгүй "Delta" загвар гарах бөгөөд энэ нь үйлдвэрлэлд бэлэн хувилбар байх болно.