Тэртээх 1996 онд үйлдвэрлэсэн ирээдүйн Mercedes F200 Imagination жолооны хүрдний оронд joystick байрлуулсан байлаа

1996 онд Мерседес Бенз F200 Imagination концепцийг танилцуулсан нь германчуудын хувьд автомашины салбарын ирээдүйг тодорхойлох оролдлого байсан юм. Энэхүү ирээдүйн машин олон сонирхолтой шийдэлтэй байсан юм. Тодруулбал машины дээврийг бүхэлд нь шилэн байдлаар шийдэн, хажуугийн тольны оронд камер суурьлуулж, маш сонирхолтой дүрс бүхий обуд хийсэн байдаг.

Мөн машины хаалга дээшээ нээгддэг гэдгийг тэмдэглэх нь зүйтэй(Koenigsegg брэндийн супер машинууд шиг). Mercedes F200 Imagination Concept-ийн дотоод засал чимэглэлийн тухайд хянах самбар бүхэлдээ маш том лед дэлгэц суурилуулсан байна. Зохион бүтээгчдийн төлөвлөснөөр энэхүү дэлгэц нь утасгүй чихэвчтэй холбогддог бөгөөд хөгжим / нэвтрүүлэг / кино сонсох, үзэх боломжтой. Гэвч энэхүү машины гол онцлог нь уламжлалт удирдлага байхгүй бөгөөд жолооны хүрдний оронд gamer-үүд ихээр ашигладаг joystick суурилуулсан бөгөөд төв консол дээр олон тооны ухаалаг option-уудыг суйрлуулсан байдаг.
Мерседес F200 Imagination нь худалдаанд гаргахгүй шоуны танилцуулга хийх  төлөвлөгөөтэй машин байсан ба  машин өнөөг хүртэл Мерседесийн музейд хадгалагдан үлдсэн бөгөөд өчигдөр Лондонд болсон үзэсгэлэнд дуудлага худалдаагаар 10 сая доллараар зарагдсан байна
Өмнөх
Hyundai компаний устөрөгчийн т...
Дараах
Дэлхийн хамгийн муухай машин &...