Rolls-Royce Cullinan-ийн "Yachting Edition" бол жийп машинуудын "Rolex" юм

"Carlex Design" нь машины хамгийн чамин заслыг хийдэг гэдгээрээ дэлхийд толгой цохидог билээ. Ялангуяа Rolls-Royce Cullinan-ийн "Yachting Edition" чамин тансаг дизайнаараа машин сонирхогчдыг алмайруулаад байна. 

Хэдийгээр энэхүү шинэхэн Edition-ийг зарим судлаачид Land Rover Defender-тэй төстэй өнгөлгөө ашигласан гэж үзэж байгаа ч "Yachting Edition"-ийн металл мөнгөлөг өнгөлгөө, гадна өнгөлгөөтэйгөө ижилсүүлсэн мөнгөлөг хавтан, мөнгөлөг арьсыг, хүрэн арьсны өнгөтэй хослуулсан доторлогоо зэрэг нь бусад машинаас огт өөр дээд зэрэглэлийн дүр төрхийг бий болгосон байна. "Cullinan"-ний өмнөх дизайн хэзээ ч үзэсгэлэнтэй гэгдэж байгаагүй бөгөөд харин энэ удаад шал өөр сэтгэгдэл төрүүлэхээр болсныг та бүхэн харж байна.

Carlex, Rolls-Royce Cullinan загварын гадаад болон дотоод засал чимэглэлийг шинэчлэн ахиулсан бөгөөд дарвуулт завинаас санаа авсан эх биеийн хэлбэрт өөрчлөлт оруулалгүйгээр өмнөх цоолбортой цагаан өнгийн арьсан бүрээстэй, суудлын өнгө, хэлбэрийг бүрэн өөрчилсөн.  Тулгуур багана, хаалганы доод хэсэг, шал, гарын түшлэг хэсгийг хүрэн арьс болон будгаар ялгаж суудлын бүрээсний үндсэн өнгө, хяналтын самбар, зорчигчдын дэлгэц, төв консол, хаалганы дээд хэсгүүдийг машины гадна талын мөнгөлөг өнгөлгөөтэй ижилсүүлсэн байна

Мөн дарвуулт завины сэдвээ баримталж дотор талыг хуванцруудыг дарвуулт завины модон хавтангаар хийсэн бөгөөд машин бүрд хэвшмэл байдаг хурганы ноосон хивсэнцрээс татгалзсан. Машины самбар болон суудал дээр "Carlex" брэндийн лого харагдах боловч жолооны хүрдний төв хэсэгт "Rolls-Royce" эмблемийг байрлуулсан хэвээр аж.

Rolls-Royce Cullinan-ийг захиалахад бүх машинд Carlex-ийн "Yachting Edition" хийгдэхгүй бөгөөд зөвхөн хэрэглэгчийн хүсэлтийн дагуу нэмэлт төлбөр төлөн захиалах боломжтой ч ихэнх хэрэглэгчид үүнийг төлж чадахгүй нь харамсалтай.
Өмнөх
Орос улсад хоёр дахь хэрэгцээн...
Дараах
Hyundai компаний устөрөгчийн т...