Танд зөвлөж байна: Манан будантай үед хэрхэн жолоодлого хийх вэ?

​Манан будантай үед
Замын харагдац эрс буурна. Хэрэв өтгөн манан будантай байвал замын зорчих хэсгээс гарч хүлээх нь дээр байдаг. Манан будан дотор харанхуйгаар явах үедээ ойрын гэрлийг асаах, өдөр бол бага гэрлийг асаана. Хөдөлгөөний үед замын хажуугийн мод, шон ба бусад юмсаар чиг авна. Тодорхой бус нөхцөлд орвол дуут дохиог ашиглах хэрэгтэй. Манан будан замын гадаргуугаас дээш ямар нэг хэмжээнд байдаг учир бололцооны хирээр доор байрлуулсан манангийн гэрэл ашиг өгдөг. Холын гэрлийг асаах хэрэггүй юм. Учир нь урдаас ирж яваа тээврийн хэрэгслийн жолоочийг гялбуулна.
Өмнөх
Тээврийн хэрэгсэлд зорчихдоо а...
Дараах
Танд зөвлөж байна: Орой цагт б...