Тоёота компани RAV4 загвараа шинэчлэн эхний ээлжид Европын зах зээлд гаргахаа зарлалаа.

Тоёота компанийн хамгийн их зарагдсан загваруудын нэг болох RAV4 загвараа шинэчлэн Европын зах зээлд гаргахаа зарлалаа. Салоны гол хэсэгтээ 10.5 инчийн дэлгэцтэй болсон ба хянахын дэлгэц дээр мөн шинэчлэлтүүд хийгджээ. Тухайлбал хянахын дэлгэц дээрээ газрын зураг мөн автозамын түгжрэлийг хянах боломжтой болсон ба замын хөдөлгөөнд оролцох үедээ урд машины зайг мэдрэх мэдрэгч хянах дээр байрлажээ. Хөгжмийн систем дээр ч шинэчлэл хийгдсэн ба 11 ширхэг JBL чанга яригч суурилуулжээ. Хөдөлгүүрийн хувьд 2.5 лиртийн 4 цилиндртэй 203 морины хүчтэй хөдөлгүүртэй байх ажээ.
 
Өмнөх
2023 оны шинэ загвар хосолсон ...
Дараах
Хятадын Xpeng автомашин үйлдвэ...