Хятадын автомашины үйлдвэр болох Chery хэд хэдэн машиныг Оросын зах зээлд зориулан гаргаж байгаа 2023 онд худалдаанд гаргахаар болсон нэг загвар нь Omoda 5 гэх нэртэй SUV машин юм. Дайны улмаас эдийн засгийн хоригт ороод буй Орос улс Хятадын хувьд автомашин борлуулах томоохон боломж болоод байгаа юм. Уг машин нь 1.6 литрийн 197 морины хүчтэй хөдөлгүүр 7 шатлалт DCT автомат хурдны хайрцагтай мөн 1.5 литрийн 156 морины хүчтэй CVT хурдны хайрцагтай гэсэн сонголтуудтай байх аж. Үнийн хувьд 14,000-19,500 долларын үнэтэй байх ажээ.