Хятадын засгийн газар утаа ялгаруулдаггүй мөн автомат жолоодлоготой автомашин зохион бүтээхэд ихээхэн ач холбогдол өгч дэмжин ажиллаж байгаа юм. Өнгөрөгч 10-ны өдөр Тяньжин хотноо утаа ялгаруулдаггүй нарны эрчим хүчээр цэнэглэгддэг цахилгаан автомашиныг амжилттай туршлаа. Уг машин нь дээвэр хэсэгтээ 8.1 м2 хэмжээтэй нарны эрчим хүчээр цэнэглэдэг хавтанг суурилуулж өгчээ. 80 км/ц хүртэл хурдлах чадвартай ба нэг цэнэглэлтээрээ 74.8 км туулах чадамжтай ажээ.