Toyo Tires компани автомашины дугуйг шинэ түвшинд гаргахаар шинэ туршилтууд хийж байгаа уг туршилтууд нь бодит болоход тун ойрхон байгаа юм. Уг шинэ төсөл нь автомашины дугуйг хийлэх шаардлагагүй мөн хагарах гэсэн асуудлыг бүр мөсөн шийдэж байгаа аж. Эхний ээлжид Японы зах зээл дээр гаргах төлөвлөгөөтэй байгаа ба шинээр танилцуулагдах цахилгаан машинууд уг дугуйтай хамт үйлдвэрээс гарах магадлалтай байгаа ажээ.