Tesla компани Tesla Semi гэх цахилгаан ачааны машиныхаа захиалгыг урьдчилсан байдлаар авч эхэлснээ өчигдөр зарласан ба 20000 доллар төлсөн тохиолдолд захиалга баталгаажих юм. Анх 2016 онд уг машиныг Tesla дурдаж байсан ба 2017 онд төслийг эхлүүлсэн юм. Нэг цэнэглэлтээрээ 480км, 800км туулах чадвартай гэсэн 2 сонголт байгаа ба 150,000$ 180,000$ үнийн сонголттой юм.