Татвар нэмэхээс өмнө “Приус” авбал таван сая төгрөг хэмнэх нь
Б.Оргил
“Нүдээ аниад нэг машин оноход тэр нь приус, жолооч нь СТА, бас годон гуталтай байна”гэсэн онигоог та сонссон л биз дээ. Бидний хэтийдсэн хийрхэл, туйлшралыг ийн ёжлосон байж болох ч “Приус” (Toyota Prius)-ын тухайд тэр бол жирийн монголчуудын амьдралд яах аргагүй дэм болж буй унаа. Хос тэжээлт (hybrid) автомашин учраас байгаль орчинд ээлтэй зэргийг нь үнэлж онцгой албан татвараас чөлөөлсөн болоод ч тэр үү түүнийг дундаж амьдралтай иргэд худалдан авч болохуйц үнэтэй байдаг. Авсан хойноо ч эдийн засагт хэмнэлттэйг нь монголчууд байтугай дэлхий андахгүй. Тэгвэл тун удахгүй “Приус” онцгой албан татвартай болох нь (Онцгой албан татвараас 100 хувь чөлөөлдөг байсан бол 50 хувь чөлөөлөхөөр ярьж буй). Ер нь “Приус” гэлтгүй насжилтаас нь хамаарч жижиг оврын автомашины онцгой албан татварыг 3-15, хөдөлгүүрийн цилиндрийн багтаамж нь 4501 см.кубээс илүү бол үйлдвэрлэсэн оноос хамааруулан 40-250 хувиар нэмэгдүүлэхээ Сангийн сайд Б.Чойжилсүрэн мэдэгдээд буй.
Энэ бол улс орны эдийн засаг, төсөв, санхүүгийн хүндрэлтэй байдалтай холбоотойгоор Засгийн газраас ОУВС-гийн “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр” хэрэгжүүлэхээр урьдчилан тохиролцсон асуудлуудын хүрээнд цохиж яваа зүйл. Суудлын автомашинаас гадна тамхи, шатахуун зэргийн онцгой болон хувь хүний орлогын албан татвар гэхчилэн нийт долоон төрлийн татварын хувь, хэмжээг нэмэгдүүлнэ гэж байгаа. ОУВС-тай тохиролцсон асуудлуудаа тусгасан хуулийн төслүүдийг Сангийн яамныхан боловсруулж, УИХ-д өргөн барихад бэлэн болсон тухайгаа Б.Чойжилсүрэн сайд мэдээлээд буй. Монгол Улсад “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр” хэрэгжүүлэх эцсийн шийдвэрийг ОУВС-гийн Захирлуудын зөвлөл гаргах бөгөөд ирэх сар гарахаас урьтаж УИХ хуралдан, эдгээр хуулийг батлах ёстой. Өөрөөр хэлбэл, Монгол Улс ОУВС-тай тохиролцсоноо хуульчилж, албан ёсны болгоход ердөө хоёр долоо хоногийн хугацаа үлдээд байна.
Энэ бүх шийдвэр иргэдэд хамгийн их хамаатай. Тэр дундаа жижиг оврын автомашины онцгой албан татварыг нэмэгдүүлэх нь автомашин худалдан авахаар төлөвлөж буй олон хүний сонголт, шийдвэрт нөлөөтэй. Манай улсын автомашины импортын (Япон улсаас оруулж ирдэг) зах зээлийн 70-80 хувь нь хайбрид (hybrid) бөгөөд тэдгээрийн бараг 90 орчим хувь нь “Приус”. Харин энэ төрлийн автомашины онцгой албан татварыг 100 хувь чөлөөлж байснаа больж, 50 хувиар хөнгөлснөөр үнэд нь нэлээд өөрчлөлт орно. Худалдаачид нэг автомашины үнэд дунджаар 0.5-1 сая төгрөгийн ашиг нэмж худалддаг жишигтэй аж. Тиймээс энэ салбарын эрэлт, нийлүүлэлт болоод цаашдын хандлага, худалдан авагчдад зөвлөмж болох зарим зүйлийн талаар 1000mashin.mn автомашин худалдаа, үйлчилгээний цахим системийн гүйцэтгэх захирал Ц.Одбаяртай ярилцлаа.
-Татварын нэмэгдэл иргэдийн нийтлэг сонголт болон автомашины үнэд хэрхэн нөлөөлөх бол?
-Манайхан ихэвчлэн үйлдвэрлэгдээд 4-6, 7-9 жил болсон “Приус” сонгодог. Энэхүү нэмэгдлийг үйлдвэрлэсэн он болон хөдөлгүүрийн цилиндрийн багтаамжаас шалтгаалан мөнгөн дүнгээр тооцвол 1.5-5 сая төгрөг хүртэл болохоор байгаа юм. Өөрөөр хэлбэл, энд яригдаж буй хувилбараар хуулиа баталбал өдгөө зах зээлд борлуулж буй үнээс даруй тэр хэмжээгээр нэмэгдэнэ гэсэн үг. Үүнээс гадна худалдаачид алдагдлаа нөхөхийн тулд тодорхой хэмжээний үнэ нэмэхийг үгүйсгэхгүй. Татвар нэмэх шийдвэрүүдийг ирэх долдугаар сарын 1-нээс хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа. Нөгөө талаас зургаа, долдугаар сард автомашины борлуулалт нэлээд өсдөгийг хэрэглэгчид анхаарахад илүүдэхгүй. Мэдээж эрэлт дагаад үнэ тодорхой хэмжээгээр өсдөг. Өөрөөр хэлбэл, автомашин худалдан авах гэж байгаа бол татварын нэмэгдэл болон улирлын чанартай эрэлтийг тооцон, эдгээрээс урьтаж сонголтоо хийгээрэй гэж хэлэх гээд байна л даа. Наанадаж ирэх сар, цаад тал нь энэ улиралдаа багтаад автомашин худалдан авснаар багагүй хэмнэлт хийх болов уу.
-Тэгэхээр автомашин худалдан авахаар төлөвлөж буй хүмүүст юу гэж зөвлөх вэ?
-Ялангуяа хайбрид төрлийн тэр дундаа “Приус”-10 (20) маркийн автомашин сонирхож байгаа хүмүүсийн хувьд яаравчилсан нь дээр. Дээр дурдсан хүчин зүйлээс шалтгаалан энэ төрлийн “Приус”-үүд одоо 8-11 сая төгрөгөөр зарагдаж буй. Онцгой албан татварынх нь хувь, хэмжээ нэмэгдсэнээр үнэ нь бараг 2-5 сая хүртэл төгрөгөөр нэмэгдэхээр болчихож байгаа юм. Одоогийн нөхцөлд шийдвэрээ эрт гаргах тусам илүү үр өгөөжтэй болж чадна гэсэн үг. Тиймээс хэрэглэгчдэдээ энэ сардаа буюу татвар нэмэхээс өмнө амжиж худалдан аваарай гэж зөвлөе. Энэ хугацаанд амжсанаараа та чанартай автомашиныг хямд байхад нь авна. Үйлдвэрлэсэн он, бусад үзүүлэлтээс шалтгаалан бараг таван сая хүртэл төгрөг хэмнэх боломжтой.
-Зах зээлийн хандлага болоод та бүхний зөвлөгөөг харгалзан ойрын үед энэ төрлийн автомашины эрэлт нэмэгдвэл манай зах зээлийн нийлүүлэлт хэр хангалттай байгаа бол. Тухайлбал, танай компанийн хувьд?
-Бид Японы автомашины зах зээлд тэргүүлэгч, хамгийн том “BEFORWARD” (Японд дуудлага худалдаа болдог 100 гаруй газраас автомашин худалдан авч агуулах дээрээ байршуулан, Араб, Зүүн болон Төв Ази, Америк, Европын 100 гаруй орон руу импортлодог) компанийн албан ёсны төлөөлөгчөөр ажиллаад олон жил болж байна. Яг нарийн тооцож үзээгүй ч 1000mashin.mn цахим системийн хувьд Монголд худалдаалж буй Япон автомашины 30-аас доошгүй хувийг нийлүүлдэг. Сард 1000 гаруй япон автомашин нийлүүлэх бололцоо бидэнд бий. Тиймээс ч бид тухайн сарын зах зээлийн судалгаа болон манай 1000mashin.mn цахим хуудсанд ирсэн хүсэлтэд үндэслэн автомашинуудаа импортлодог учраас өмнөх сарын үлдэгдэл гэж бараг байдаггүй. Гэхдээ татвар нэмэгдэхтэй холбоотойгоор нэлээд нөөц бүрдүүлсэн. Нөгөө талаас зургаа, долдугаар сард автомашины борлуулалт нэлээд өсдөг.
-Улс орон мөнгөгүй байна гэдэг иргэд мөнгөгүй байна гэсэн үг. Богино хугацаанд, амжиж автомашинтай болохыг хүссэн хүмүүст санхүүгийн асуудал бүр ч амаргүй байх болов уу?
-Бидний хувьд арилжааны бүх банк болон банк бус санхүүгийн 30 гаруй байгууллагатай хамтран ажиллаж, лизингийн үйлчилгээ санал болгож байгаа. Хамгийн багадаа сарын 1.6 хувийн хүү санал болгож буй. Урьдчилгаа төлбөр нь 15-30 хувь байх жишээтэй. Мөн дугаараа авчихсан автомашиныг лизингээр худалдах ажлыг ХААН банктай хамтран эхлүүлэх гэж байна. Тухайн хүн унаж яваа автомашинаа манай 1000mashin.mn хуудсанд худалдах зарыг байршуулахаас авахуулаад түүнийг банкаар үнэлүүлэх, буцаагаад хэрэглэгчийн хүсэлтийг үндэслэн харилцагч байгууллагуудад санал болгох, зээлийн материал бүрдүүлэх зэрэг бүхий л үйл ажиллагааг компьютерийнхээ араас шийдвэрлэх боломж бүрдүүлсэн нь бидний үйлчилгээний давуу тал юм. Өөрөөр хэлбэл, хэрэглэгч автомашин борлуулах гэж байгаа бол мэдээллээ онлайнаар дамжуулж, байршуулаад, түүнд нь мөн онлайнаар лизинг олгох нөхцөл үүсгэж байгаа юм. Улмаар худалдан авагч сонголтоо хийчихвэл лизингийн хүсэлтээ мөн л онлайнаар хийгээд шийдвэрлэх юм. Уг үйлчилгээгээ энэ сарын 20-ноос албан ёсоор эхэлнэ.
-Татвар нэмснээр манай автомашины худалдааны зах зээл хэр өөрчлөгдөх бол?
-Татварыг автомашины насжилтаас хамааран харилцан адилгүй нэмэгдүүлэхээр ярьж буй. Одоо ч үүнийг харгалзаж буй. Өөрөөр хэлбэл, үйлдвэрлэгдээд олон жил болсон байх тусам татварын хэмжээ өндөр байна. Нэгэнт татвартай холбоотойгоор автомашины үнэ нэмэгдэх нь тодорхой тул иргэдийн худалдан авалтад ч нөлөөлнө. Тэгэхээр худалдаачид аль болох бага татвар төлөхийн тулд үйлдвэрлэсэн оны хувьд нэлээд “залуу” автомашинуудыг түлхүү оруулж ирж болох юм.
-Монголын хувьд аль ч салбарт татвар болон дэлхийн зах зээлийн үнэ нэмэгдэх сургаар их ашиг олох хүмүүс үндэслэлгүйгээр үнэ нэмэх гээд байдаг. Татвар нэмэгдэхээс өмнө оруулж ирсэн автомашинуудаа ч мөн илүү үнээр худалдахыг үгүйсгэх аргагүй юм.
-Татварын нэмэгдэл болон олон нийтэд бий болоод буй ойлголтыг далимдуулан богино хугацаанд их ашиг олох гэхийг үгүйсгэх аргагүй л дээ. Бензин, шатахууны үнэ олон улсын түвшинд буучихсан байхад манайд өндөр үнэтэй хэвээрээ байгаад байдагтай л адил юм. 1000mashin.mn цахим системийн борлуулж буй автомашинуудын хувьд Япон улсаас авсан үнэлгээ, тээврийн зардал, гаалийн болон бусад татварыг оруулаад эцсийн хэрэглэгчдэд очих үнэ гардаг. Дээрх нөхцөлтэйгөөр импортын автомашинд ногдуулах онцгой албан татвар нэмэгдсэн тохиолдолд манай үнэ тухайн автомашинд ногдох татварын хэмжээгээр өөрчлөлт орохоос бус, хийсвэрээр үнээ өсгөхгүй гэдгийг албан ёсоор мэдэгдэж байна. Мөн яг одоо бэлэн байгаа болон ойрын хугацаанд Монголд орж ирэхээр ачигдсан автомашинуудтай www.1000mashin.mnцахим хуудсаар орж танилцах боломжтой.
www.1000mashin.mn
www.facebook.com/1000mashin