САР ШИНИЙН МЭНДЧИЛГЭЭ

Эрхэм үйлчлүүлэгч та бүхэндээ Алтан унжлагат тахиа жилд 1000машин цахим системийн зүгээс дараах бүтээгдэхүүн үйлчилгээнүүдийг нэвтрүүлэх болсондоо баяртай байна. 

www.1000MASHIN.mn системийн товч танилцуулга

1000машин.мн автомашин худалдаа, үйлчилгээний цахим систем хэрэглэгчдэд нэн шаардлагатай үзүүлэлт болох ая тухтай, ойлгомжтой байдал, бүтээгдэхүүн үйлчилгээний баталгаатай чанартай байдал буюу хэрэглэгчдийн итгэлцэл, хувь хүнд тохирсон үйлчилгээ буюу худалдан авалт хийх бүхий л боломжийг олгосон гол хүчин зүйлийг цахим хуудсаараа шийдэж чадсан.

1.  Цогц нэгдсэн систем

Автомашинтай холбоотой бүхий л бүтээгдэхүүн, үйлчилгээний нэгдсэн систем: Автомашин худалдан авах, захиалах, автомашинаа борлуулах, сэлбэг хэрэгсэл хайх, засвар үйлчилгээний байгууллагын мэдээлэл мөн автомашины холбогдолтой мэдээлэл, зөвлөмж мэдлэг бүхий “Түгээмэл асуулт, хариулт”-ийн санг нэг дор нэгтгэж хэрэглэгчдэд асуудлыг таньж мэдэх, мэдээлэл эрж хайх, эх сурвалжуудыг холбож өгсөн.

2.  Сонголтыг үнэлэх боломжтой систем

Хэрэглэгч хайсан мэдээллүүдээсээ сонголт хийх, сонголтоо үнэлэх, бусад сонголтуудтай харьцуулах шийдлүүдийг онлайн орчинд бүрдүүлсэн. Жишээ нь Хэрэглэгч худалдан авах гэж буй автомашинаа ангилал, төрлөөр мөн тусгай үзүүлэлтээр хооронд нь харьцуулах, 72 цагийн дотор өмнөх сонголтуудаа хадгалах модулиас дахин  дуудаж харах боломжтой. 

3.  Худалдан авах шийдвэр гаргалтад дэмжлэг үзүүлэх систем

Хэрэглэгчийн сонголт хийсэн бүтээгдэхүүн үйлчилгээг худалдан авалт хийх боломжит хувилбаруудыг санал болгох, тэдгээрийг урьдчилан тооцоолох боломжтой онлайн систем. Жишээ нь аливаа бүтээгдэхүүн үйлчилгээг худалдан авах үйл ажиллагаа нь зайлшгүй төлбөрийн гүйцэтгэл хийгдэж байж явагддаг. Манай систем нь тухайн бүтээгдэхүүн, үйлчилгээг худалдан авах нөхцөлүүдийг урьдчилан тооцоолох боломжтой олон дэмжлэгүүдийг нэвтрүүлсэн. Үүнд: Лизингэд хамрагдаж болох эсэх, хэрэглэгч лизинг авах нөхцөл бүрдсэн эсэх мөн үүнтэй холбоотой тооцоолуур, тухайн бүтээгдэхүүн баталгаатай эсэх, урамшуулал дагалдах гэх зэрэг бүгдийг урьдчилан мэдэх боломжийг олгож байгаа. 

4.  Худалдан авалт хийх

Худалдан авалт хийх шийдвэр гарсны дараах худалдан авах үйл ажиллагааг хялбарчилсан систем бөгөөд автомашин худалдаа, үйлчилгээний нэгдсэн 1000mashin.mn системд байршуулсан бүгд бүтээгдэхүүн, үйлчилгээ болон тэдгээрийг санал болгож буй нийт харилцагчидтай хялбар, түргэн шуурхай холбогдох боломжийг олгож байна. 

5.  Худалдан авсны дараах үе шат

Бидний санал болгосон аливаа бүтээгдэхүүн үйлчилгээ нь баталгаатай, олон удаагийн худалдан авалтад урамшуулал бодох системтэй, хэрэглэгчдэд шинэ мэдээ мэдээлэл өгөх үйлчилгээг онлайнаар шийдвэрлэсэн.

6.  1000машин.мн болон ХААН БАНК хамтарсан хамгийн хурдан, шуурхай онлайнд суурилсан "АВТОМАШИНЫ ЛИЗИНГ" үйлчилгээ

7. Таны автомашиныг зуучлан борлуулахтай холбоотой бүгд төрлийн үйл ажиллагааг цахим орчинд шийдэх "Автомашин зуучлан борлуулах цахим үйлчилгээ"
Энэхүү үйлчилгээ нь хэрэглэгч таны автомашин борлуулах үйл явцад зайлшгүй хийгддэг бүхий л бүртгэл, оношлогоо, шилжүүлэг, худалдан авагчыг олох, лизингэд хамруулах гэх үйл ажиллагааг цахим орчинд шийдэж Таныг комьютерийн араас автомашинаа борлуулах, шинэ автомашинаа авах тэр боломжыг олгох юм.  
Монголын Цахим худалдаа, үйлчилгээний салбарт мэргэжлийн ПЛАТФОРМ бизнес моделийг хөгжүүлэгч анхдагч, тэргүүлэгч БИФОРВАРД МОНГОЛ-ийн Автомашин худалдаа, үйлчилгээний цогц шийдэл бүхий 1000mashin.mn веб сайт бүхий онлайн систем. 

Хатуу өвөл харьж, урин хавар айсуй
Хамаг бэрхшээл үлдэж, угтах баяр айсуй
Буурал жил улирч, буянт жил морилох нь
Өвгөн жил харьж, өлзийт жил золгох нь,
Дээдэс өвгөддөө хүндэтгэн золгож,
Дүүрэн жаргалтай түвшин амгалан
Таваг овоолон идээтэй, цараа бүрхсэн ууцтай
Жигнүүр дүүрэн буузтай,
Элгээрээ энх амгалан, төрлөөрөө түвшин жаргалтай
Сар шинэдээ сайхан шинэлээрэй!
Өмнөх
1000mashin.mn хуудсыг онлайн а...
Дараах
Татвар нэмэхээс өмнө “Пр...