ТЭГШ ХЭМТ Symmetrical All-Wheel Drive технологи
SUBARU BOXER® хөдөлгүүрээс ирсэн эргэлтийн мушгих хүчийг 4 дугуйнд яг таарсан хэмжээгээр тэнцвэржүүлэн жигдрүүлж хуваарилах Symmetrical All-Wheel Drive технологи нь замын ямарч нөхцөлд дээд зэргийн нарийвчлалтай уран жолоодлого үйлдэх боломжийг жолоочид олгож чаддаг. Субаругийн бүх загварын автомашинуудад геометрийн тэгш хэмт дизайны шийдлийг хүч дамжуулах ангийн Symmetrical All-Wheel Drive технологитой хослуулан хэрэглэснээр Субару брендийг бүтээж цаашид баримтлах үндсэн зарчмаа болгож чаджээ. Symmetrical All-Wheel Drive технологийн гол зүрх нь SUBARU BOXER® хөдөлгүүр юм. Түүнийг мөн л тэгш хэмтэй, намхан овортойгоор зохион бүтээж аралд нь уртааш байдлаар хамгийн боломжит доод түвшинд тэгш хэмтэйгээр голлуулан байрлуулж өгсөн байдаг. Харьцангуй маш доор байрласан хөдөлгүүр нь төвөөс зугтах болон замын гадаргуугийн налуугаас шалтгаалж автомашинд тогтворгүй байдал үүсгэн үйлчилдэг хүчийг багасгаж тав тухын гайхамшгийг мэдрүүлнэ. SUBARU BOXER® хөдөлгүүрээс ирсэн хүч нь Symmetrical All-Wheel Drive технологиор бүтээгдсэн хүч дамжуулах ангиар дамжин дугуйнуудад очихдоо тэдгээрийн эргэлтийн зөрөөнөөс шалтгаалан эд ангиудаа гэмтээх механик үйлчлэлийг үзүүлэхгүй байхаар шийдэж чадсаны ачаар Субаругийн машинууд зам голдоггүй бусдаас ялгарах онцгой шинжтэй болжээ.
All-Wheel Drive (AWD)-буюу бүх дугуй нь хөтөлдөг системийн онцлог
All-Wheel Drive систем нь автомашины бүх дугуйнд хүчийг автоматаар дамжуулсанаараа тэдгээрийг хөтлөгч болгон хувиргаж бүх төрлийн замыг ямар ч нөхцөлд туулах боломжийг олгодог.
Subaru AWD Comparison Test video:
All-Wheel Drive ба Front-Wheel Drive системүүдийн ялгаа
Front-Wheel Drive нь урд тэнхлэгийн дугуйнуудаар автомашиныг хөтлөн явуулдаг систем юм. Энэ системийг ашиглан хийсэн машинуудын ихэнх жин нь урд талдаа бөөгнөрөн, эд ангиудын жингийн хуваарилалт нь автомашиндаа харилцан адилгүй тарж байрласан байдаг учраас жолоодлогын төвөгтэй байдлыг үүсгэдэг.
All-Wheel Drive ба Rear-Wheel Drive системүүдийн ялгаа
Rear-Wheel Drive нь автомашины хойд дугуйнуудыг хөтлөгч болгон ашигладаг. Газартай барьцалдах хүч нь All-Wheel Drive системээс маш сул учраас хий эргэх, шарваж жолоодлого алдах тохиолдол их гардаг.
Тэгш хэмт Symmetrical All-Wheel Drive (AWD) системийн онцлог
Субаругийн тэгш хэмт, бүх дугуй нь хөтөлдөг хүч дамжуулах Symmetrical All-Wheel Drive (AWD) систем нь бүх дугуйнд хүчийг зохицуулалттайгаар нэгэн зэрэг тараан дамжуулж SUBARU BOXER® хөдөлгүүрийнхээ хүчийг туйлын үр дүнтэй ашиглах бололцоог олгон жолоодлогын дээд зэргийн сэтгэл ханамжийг замын ямарч нөхцөлд эдлүүлдэг.
Тэгш хэмт Symmetrical All-Wheel Drive (AWD) систем ба Урд хөтлөгч дээр суурилсан All Wheel Drive системийн ялгаа
Урд хөтлөгч дээр суурилсан All Wheel Drive системд ихэвчлэн хөдөлгүүрийг арал дээр хөндлөн байдлаар тэгш хэмтэй бус байрлуулсан байдаг. Энэ нь хүчийг 90 градусын өнцөг үүсгэн маш их алдагдалтайгаар хойд тэнхлэг рүү дамжуулдаг аргыг хэрэглэхээс өөр аргагүй байдалд хүргэнэ. Энэ нь хүч дамжуулах ангийн жинг нэмэгдүүлдэг ба урд тэнхлэг дээр очсон хүчийг дамжуулах голоор дахин хуваарилдаг сул талтай юм .
Тэгш хэмт Symmetrical All-Wheel Drive (AWD) систем ба Хойд хөтлөгч дээр суурилсан All Wheel Drive системийн ялгаа
Хойд хөтлөгч дээр суурилсан All Wheel Drive систем нь уламжлалт хойд тэнхлэгийн хөтлөгчийн технологийг ашигладаг. Хүч дамжууулах агрегат нь хойш дамжсан хүчийг 90 градусын өнцөгөөр хувирган урд тэнхлэг рүү маш их хүчний алдагдалтайгаар дамжуулдаг нүсэр арга юм. Хойд тэнхлэг рүү дамжсан хөдөлгүүрийн хүчийг дахин урд тэнхлэг рүү дамжуулах голоор хуваарилдаг.
Тэгш хэмт Symmetrical All-Wheel Drive (AWD) систем ба Ачааны машины хүч дамжуулах арга дээр суурилсан All Wheel Drive системийн ялгаа
Ачааны машины хүч дамжуулах арга дээр суурилсан All Wheel Drive систем нь хойд тэнхлэгийн хөтлөгчийн технологийг ашиглан урд тэнхлэг рүү 90 градусын өнцөг үүсгэн хүчийг дахин хуваарилах арга юм. Жин ихтэй, ашигт ажиллагаа нь ихээхэн буурдаг, жолоочоос залгаж салгах ажиллагааг хийхийг шаарддаг дутагдалтай.