Цас орж, цасан шуурга шуурахыг анхааруулж байна

Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээллээр өнөө шөнө Увсын нутаг, Завханы хойд хэсгээр, маргааш  буюу 24-нд Хөвсгөлийн зүүн хэсэг, Завханы нутаг, Булганы хойд хэсгээр, 25-нд баруун, төв, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 26-нд зүүн аймгуудын нутгийн зарим газраар хур тунадас орж, салхи секундэд18-20 метр хүрч ширүүснэ.

Иймд зам даваа гүвээ хаагдаж, халтиргаа гулгаа үүсч болзошгүйг онцгойлон анхааруулж байна.

Мөн нийт иргэдэд 

  • Цаг агаарын мэдээ, мэдээллийг цаг тухай бүр сонсон, мэргэжлийн байгууллагаас өгч буй сэрэмжлүүлэг, анхааруулгыг дагах, 
  • Тээврийн хэрэгслийн жолооч нар хол, ойрын замд гарахдаа тээврийн хэрэгслийн найдвартай байдлыг хангаж бензин, шатахууны нөөцтэй, дулаан хувцастай зорчих,
  • Иргэд, малчид болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж, салхи шуурганд төөрөх, малтайгаа уруудах эрсдэлээс урьдчилан сэргийлж, малаа ойрын бэлчээрт хариулах, бага насны хүүхдийг малд явуулахгүй байхыг Онцгой байдлын ерөнхий газраас анхааруулж байна.
 

2020 оны 3 дугаар сарын 23-наас 3 дугаар сарын 30-ныг хүртэлх

7 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв.

/ Хугацааны эхээр ихэнх нутгаар хүйтэрч, нутгийн хойд хэсгээр цас орж, говь талын нутгаар хүчтэй шороон шуурга шуурна /

Хур тунадас: 23-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсэг, Хөвсгөлийн уулсаар, 24, 29-нд баруун аймгуудын нутгийн зарим, төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 25-нд баруун аймгуудын нутгийн зүүн, төвийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 30-нд баруун аймгуудын нутгийн өмнөд, төв, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр хур тунадас орно.

Салхи: Салхи 23-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр, 24, 29-нд ихэнх нутгаар, 25, 30-нд говь талын нутгаар 18-20 м/с хүрч ширүүснэ. Бусад хугацаанд 5-10м/с байна.

Агаарын температур: 24-нөөс нутгийн баруун хэсгээр, 25, 26-нд нийт нутгаар хүйтэрч, Увс нуур, Дархадын хотгор болон Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 26-31 градус, өдөртөө 11-16 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэн бэлчир орчим, Туул, Тэрэлж, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 17-22 градус, өдөртөө 6-11 градус, Алтайн өвөр говь, говийн нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 6-11 градус хүйтэн, өдөртөө 1 градус хүйтнээс 4 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 11-16 градус, өдөртөө 3-8 градус хүйтэн байна. Бусад хугацаанд Увс нуур, Дархадын хотгор болон Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 20-25 градус, өдөртөө 5-10 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэн бэлчир орчим, Туул, Тэрэлж, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 12-17 градус хүйтэн, өдөртөө 4 градус дулаанаас 1 градус хүйтэн, Алтайн өвөр говь, говийн нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 3-8  хүйтэн, өдөртөө 4-9 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 7-12 градус хүйтэн, өдөртөө 0-5 градус дулаан байна.

Өмнөх
NISSAN-ЫН ШОШГО ШИНЭЧЛЭГДЭНЭ
Дараах
ЦЕГ: Тээврийн хэрэгсэл жолоодо...