Шинэ коронавирусийн халдвартай холбоотойгоор иргэд, ялангуяа төрийн албан хаагчдыг хувийн болон ажлын уулзалт бүрээ хувьдаа тэмдэглэхийг Нийслэлийн Онцгой комиссын хурлаар зөвлөлөө.
Учир нь Цагаан сарын үеэр орон нутгийн зам хаасны дараа нийслэл рүү орж ирсэн иргэдээс хоёрдугаар сарын 27-ноос асуумж, лавлагаа авахад 1-2 өдрийн уулзалтуудаа мэдэж байсан бол тэрнээс өмнөх өдрүүдийнхийг бүрэн мэдэхгүй байх тохиолдол их байжээ.
Монгол Улсад шинэ коронавирусийн халдвар бүртгэгдээд буй энэ үед аль болох олон нийтийн газраар явахгүй, хувийн ариун цэврийг сайтар сахихын зэрэгцээ ийнхүү уулзалтууд, маршрутаа хувьдаа тэмдэглэхийг зөвлөлөө.
Түүнчлэн байгууллагуудын удирдлагууд аливаа хурлыг онлайн хэлбэрээр зохион байгуулахыг зөвлөв.