2020.02.29, 03.01-ний өдрүүдэд Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэс нийт 196 дуудлага мэдээлэл хүлээн авснаас 126-н зам тээврийн ослын шинжтэй дуудлага мэдээлэл бүртгэгдсэн.
Бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас 4 хүн гэмтсэнээс 1 хүүхэд гэмтсэн байна.
Нийт хүн бэртсэн ослыг хэлбэрээр нь авч үзвэл:
Мөн алба хаагчдаас хийсэн хяналт шалгалтын үеэр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 31 жолоочийг илрүүлж хуулийн дагуу хариуцлага тооцсон байна. Мөн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ автомашин жолоодож зам тээврийн осол гаргасан 3 зөрчил бүртгэгдсэн байна.
Хот хоорондын тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг 2020 оны 03 дугаар сарын 03-ны өглөөний 08:00 цагаас эхлэн нээхтэй холбогдуулан жолооч та замын хөдөлгөөн нээх өдрүүдэд халтиргаа гулгаанаас сэргийлж авто замаар бага хурдтай, аюулгүй байдлаа хангаж зорчоорой.
ЭХ СУРВАЛЖ: Тээврийн цагдаагийн алба