УОК-ын дарга Ө.Энхтүвшин
: Өнөөдөр Засгийн газрын ээлжит бус хуралдааны дараа Улсын онцгой комисс хуралдлаа.
Гол асуудал бол шинэ коронавирусийн тархалттай холбоотойгоор шийдвэр гаргалаа.
Өнөөдрийн байдлаар дэлхийд 80,591 хүн халдварласнаас 2,709 хүн нас барсан. Хятад улсад 77,272 хүн халдвар авч, 2,666 хүн нас барсан.
Хятад улсын дараагаар хамгийн их анхаарал татаж байгаа улс Солонгос улс. Өнөө өглөөний мэдээгээр 1,146 хүн халдвар авсан. 11 хүн нас барсан. 25-ны өдрийн 17:00 цагаас хойш халдвар авсан хүний тоо 169-өөр нэмэгджээ.
Хэдийгээр Монгол Улсад халдьар авсан хүн тогтоогдоогүй ч тайвширч болохгүй.
Нэгдүгээрт, улс, хот хоорондын зорчигч тээвэр, суудлын галт тээвэр, орон нутгийн хуваарьт нислэг, хувийн тээврийн хэрэгслийн зорчих хөдөлгөөнийг түр зогсоох хугацааг хоёрдугаар сарын 27-ны 08:00 цагаас гуравдугаар сарын 3-ны өдрийн 08:00 цаг хүртэл сунгалаа.
БНСУ Монгол Улс хоорондын хоёр талын нислэгийг түр зогсоосон хугацааг хоёрдугаар сарын 27-ны өдрөөс гуравдугаар сарын 11-нийг дуустал, Япон улс Монгол Улсын хоорондын нийслэгийг хоёрдугаар сарын 28-наас гуравдугар сарын 11-нийг дуустал түр зогсоолоо.
Мөн төрийн албан хаагчдын гадаад орон руу албан томилолтоор зорчихыг хоёрдугаар сарын 27-ны өдрөөс гуравдугаар сарын 30-ны өдрийг дуустал зогсооно.
БНСУ-ын болон тус улсаас ирж байгаа иргэдийн хилийн боомтуудаар хоёрдугаар сарын 27-ны дөрөөс гуравдугаар сарын 30-ны өдрийг хүртэл нэвтрүүлэхгүй байх арга хэмжээ авна.
Коронавирусийн халдварт өвчний талаар цахим сүлжээ болон хэвлэл мэдээллийг хэрэгслээр санаатай болон санамсаргүйгээр худал мэдээлэл түгээсэн, коронавирусийн өвчлөл бүртгэгдсэн газраас ирсэн болон аялалын түүх, биеийн эрүүл мэндийн байдлаа хуурамчаар мэдүүлсэн, хууль ёсны шаардлага биелүүлээгүй иргэн, хуулийн этгээд, албан тушаалтанд хариуцлага тооцож ажиллахыг хууль хяналтын байгууллагын удирдлагуудад үүрэг өгсөн.
БНСУ-ын нислэгийг зогсоосонтой холбоотойгоор тус улсад байсан иргэд бусад улсаад дамжих ирэх тохиолдол ажиглагдаж байна. Тиймээс тэндээс ирсэн иргэдийн заавал 14 хоногийн тусгаарлалтад байлгах шийдвэрийг УОК-оос гаргалаа.
Маргааш Засгийн газраас эдийн засагт ямар хүндрэл учирч болохоор байна вэ гэдгийг ярилцахаар болж байна. Яаж хохирол багатайгаар даван туулах вэ гэдгийг ярилцана.
Өнөөдрийн хүртэл иргэдийнхээ эрүүл мэнд, амь насыг хамгаалахад онцгойлон анхаарч байгаа бөгөөд урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч байгаа. Гэхдээ энэ нь эдийн засгийн хүндрэлийг тооцохгүй орхино гэсэн үг биш.
Энэ хөл хорио үргэлжилнэ гэж ойлгож болно" гэлээ.
Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан: Яг одоогийн байдлаар 38 оронд коронавирусийн халдвар тархсан байна. Нийтдээ есөн улс нислэгээ зогсоосон. Орон нутгийн нислэг буюу нийт 17 чиглэлийн нислэг нислэг гуравдугаар сарын 3-ныг хүртэл зогсож байна. Харин уул уурхайн буюу Оюутолгойн нислэг хэвийн үргэлжилж байгаа.
Үндсэндээ Азийн чиглэлийн нислэг бүрэн зогсож байна. Бусад улсаар дамжих ирж байгаа нислэгт мэргэжлийн байгууллагууд онцгой анхаарч ажиллахаар болоод байна.
Орон нутийн нислэг, галт тэрэг, орон нутгийн тээвэр гуравдугаар сарын 3-ны өглөөний 08:00 цаг хүртэл зогссон. Зах, худалдааны төвүүд хэвийн ажиллана" гэв.
УОК-ын дарга Ө.Энхтүвшин "БНСУ-д нас барсан Монгол иргэний тухайд өчигдөр буюу хоёрдугаар сарын 25-ны 17:45 цагийн үед нас барсан. Тухайн хүн коронавирусийн халдварын улмаас нас барсан уу эсвэл өөр шалтгааны улмаас нас барсан уу гэдгийг нягталж Монголын талд мэдэгдэнэ гэсэн. Тэр хүн элэгний архаг үрэвсэл, бөөрний дутагдал гэдэг оноштой байсан" гэдэг мэдээллийг өглөө.