Хот хоорондын зорчигч тээврийн хөдөлгөөнийг хоёрдугаар сарын 23-наас 27-ныг хүртэл ЗОГСООХООР БОЛЛОО
Монгол Улсын Шадар сайдын ахалдаг Улсын онцгой комисс хуралдаж, Цагаан сарын баярын өдрүүдээр иргэд болон автомашины хөдөлгөөнийг хязгаарлах эсэх асуудлыг хэлэлцэж, тодорхой шийдэлд хүрчээ.
Улсын Онцгой комиссын дарга Ө.Энхтүвшин хэлэхдээ, “13 аймгийн онцгой комиссын даргаас ирсэн саналыг үндэслэн улс, хот хоорондын зорчигч тээврийн хөдөлгөөнийг хоёрдугаар сарын 23-ны 08:00 цагаас 27-ны 08:00 цаг хүртэл түр зогсоох шийдвэрийг гаргалаа. Гэхдээ нислэгийг хязгаарлахгүй. Харьцангуй цөөн нислэг буюу уул уурхайн компаниудын захиалгат нислэгүүд байгаа. Бусад автобус, вагон, автомашинаар зорчих хөдөлгөөнд хязгаарлалт хамаарна” гэсэн байна.
Мөн тэрбээр “УОК-ын тав дахь хуралдаан боллоо. Энэ удаагийн хурлаар эхлээд өмнөх дурван хурлаас гарсан шийдвэрийн хэрэгжилтийг дүгнэлээ. Ингээд зарим асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ. БНХАУ-д өргөн дэлгэр тэмдэглэдэг Хаврын баярын үеэр Ухань хотоос 5 сая хүн улсынхаа хэмжээнд 84 сая хүн шилжилт хөдөлгөөн хийсэн нь өвчний тархалт бий болоход нөлөөлснийг хүлээн зөвшөөрсөн. Тиймээс бид үүнээс сургамж авах хэрэгтэй. гэсэн байна.