"Jaguar Land Rover" цахилгаан машин үйлдвэрлэнэ

"Jaguar Land Rover" цахилгаан машин үйлдвэрлэнэ 



 

Тансаг зэрэглэлийн автомашин үйлдвэрлэгч "Jaguar Land Rover" компани шинэ загварын цахилгаан автомашин үйлдвэрлэх зорилгоор Их Британийн засгийн газраас 500 сая фунт стерлинг буюу ойролцоогоор 626 сая ам.долларын зээл авчээ. Шинэ төрлийн цахилгаан автомашиныг Английн төв хэсэгт байрлах үйлдвэртээ үйлдвэрлэх аж.

Их Британийн экспортыг санхүүжүүлэх агентлагаас батлан даасан уг зээлийг цахилгаан автомашины загвар, үйлдвэрлэл, экспортыг дэмжих зорилгоор олгожээ. Түүнчлэн Энэтхэгийн “Tata Motors” компанийн салбар “JLR” нь 2020 он гэхэд шинэ төрлийн цахилгаан автомашин үйлдвэрлэх Их Британийн компанийн төсөлд олон зуун сая фунт-стерлингийн хөрөнгө оруулжээ. “Jaguar” брэндийн “XJ” загварын ес дэх цуврал нь компанийн гаргаж буй анхны цахилгаан автомашин байх аж.

Энэ нь Их Британийн автомашин үйлдвэрлэл уналтад орж, олон тооны хүнийг цомхотгон, үйлдвэрүүд хаалгаа барьж буй энэ үед маш том дэмжлэг болно гэдгийг ажиглагчид онцолж байна. Их Британийн Европын холбооноос гарах үйл явц болон Хятадын эдийн засгийн өсөлт удааширсан, дизель хөдөлгүүртэй автомашины хэрэгцээ буурч буй зэргээс шалтгаалан дээрх нөхцөл байдал үүсчээ.

Өмнөх
Жолоочийн хариуцлагын даатгалд...
Дараах
Toyota PRIUS-ийн талаарх СОНИР...