Маргааш хичээх өдөр: ЗАМ ХААНА

ЗАМ ХААНА

Монгол Улсад зам тээврийн ослын улмаас жилд 6187 хүн эрүүл мэндээрээ хохирч, 501 хүн нас барж байна. Хоногт дунджаар 15-20 хүн эрүүл мэндээрээ хохирч 1-2 хүн хорвоог орхиж байна. Иймд Тээврийн цагдаагийн газраас жил бүрийн арваннэгдүгээр сарын 29-ныг "Хичээх өдөр" болгон зарласан.

Энэ өдөр хүн бүр замын хөдөлгөөний дүрмийг зөрчихгүй байж, зам тээврийн ослын тоог бууруулахад өөрийн хувь нэмрээ оруулахыг уриалж байна.

Энэ өдрийн гол зорилго нь энгийн бүхнээс том зүйл эхлэлтэйн адил замын хөдөлгөөнд оролцогч хэн бүр замын хөдөлгөөний дүрмээ баримталж, нэг нэгэндээ хүндэтгэлтэй хандаж, эерэг, зөв үйлдлээрээ бусдыгаа үлгэрлэж чадвал зам тээврийн осол, түүний улмаас амь насаа алдах, гэмтэж бэртэгсдийн тоо буурах боломжтой гэдгийг харуулах зорилготой бүх нийтээрээ хичээх өдөр юм.

Зам хөдөлгөөнд оролцогдоггүй хүн гэж үгүй учир бүгдээрээ хичээж эерэг зөв үйлдлээрээ нэг нэгнээ хүндэлж, үлгэрлэж энэ хүсээгүй төмөр хүлгийн дайныг хамтдаа бууруулж, зогсооцгооё гэж Тээврийн цагдаагийн албанаас уриалж байна.

"Хичээх өдөр"-өөр 11.00-11.10 цагийн хооронд 10 минут Нийслэлийн гол уулзваруудыг бүрэн хааж, замын хөдөлгөөнийг түр хязгаарлах юм байна.

Улсын хэмжээнд 559,000 гаруй тээврийн хэрэгсэл замын хөдөлгөөнд идэвхитэй оролцож байна. Тэгвэл маргааш буюу пүрэв гарагт 559 мянган жолооч бүр нэг удаа хичээгээд үзье.

Дүрэм зөрчихгүй, улаан гэрлээр дайрахгүй, гэрлэн дохио солигдонгуут дуут дохиогоо гудамжаар нэг хангинуулж бусдад төвөг удахгүй байя. Бас явган зорчигчид зам тавьж өгье, туслах замаас нэвтэрч буй тээврийн хэрэгслийг өмнүүрээ оруулья. Хариуд нь тэр ч бас гэрлээ анивчуулж талархал илэрхийлье. Ингэж бие биендээ хүндэтгэлтэй, хүлээцтэй хандая.

Өмнөх
Хамгийн ууртай, бүдүүлэг жолоо...
Дараах
"1,000-2,000 СМ3 ХҮРТЭЛ Х...