Өвөл гадаа хоносон машиныг хэрхэн асаах вэ?

Өвлийн хахир хатуу өдрүүд хэдийн хаяанд ирчихээд, хаалга тогшиж байна. Чанга хатуу өвөл хэн бүхэнд хэцүү тусдаг ч, грашгүй жолооч нарт бүр ч их төвөгтэй. Гадаа хүйтэн шөнийг өнгөрүүлсэн машин өглөө нь асах гэж багагүй хугацааг шаардана. Хэрэв машинаа зөв асаахгүй бол хөдөлгүүрт гэмтэл гарч ч болох юм. Тиймээс бидний дуулгах машин асаах аргуудыг заавал сураад аваарай.

 

  • Машинаа асаалгүй түлхүүрээ асс байрлал дээр тавьж их гэрлээ 30 секунд асаагаарай. Ингэж царцсан акумляторт ачаалал өгснөөр, доторх электроныг хөдөлгөөнд оруулж асахад илүү хялбар болно.
  • Түлхүүр түлхэн стартерыг эргүүлэхдээ хэт удаан дарж болохгүй. Үүнээс болж акумляторын цэнэг болоод стартерын доторх ороомог халж муу нөлөөлөл үзүүлнэ. Тиймээс стартерыг 10 секундээс илүү эргүүлэх хэрэггүй.

  • Хүйтэнд асаах оролдлогыг хийсний дараа заавал тосыг шалгаж байгаарай. Учир нь шатах камер дотор цацагдсан бензин тэсрэхгүй үлдсэнээр цлиндрийн ханыг даган урсаж, кастер дахь моторын тостой холилддог. Хэрвээ ямар нэгэн байдлаар бензин моторын тостой холилдсон бол тосны тослох чанар муудсан байдаг. Үүнээс үүдэн дараагийн удаа хүйтэнд хонуулахад хөдөлгүүр зуурч ажиллагаа мууддаг.
  • Хэрвээ машинаа хүйтэнд асаах оролдлого хэд хэдэн удаа хийсэн бол заавал тосны шубээ авч бензин холилдсон эсэхийг шалгаж байгаарай. Шалгахдаа шубны үзүүрт байгаа тосыг үнэрлэн бензин үнэртэж байгаа эсэхээр мэдэж болно.


 

  • Түлхүүр түлхэж, хяналтын гэрлүүдийг асааж хэсэг байлгаарай. Энэ нь моторыг халаахад чухал нөлөөтэй. Үүний дараа та хөдөлж болох юм.

 

Өмнөх
Өвлийн хүйтэн өдрүүдэд машиных...
Дараах
Тосонцэнгэл - Нөмрөг - Сонгино...