Сургууль орчмын бүсийг хүүхдийн аюулгүй байдлыг хангах үүднээс нэгдсэн автобусаар хүүхэд тээвэрлэх цаг нь иржээ.


Сургууль орчмын бүсийг хүүхдийн аюулгүй байдлыг хангах үүднээс нэгдсэн автобусаар хүүхэд тээвэрлэх цаг нь иржээ. 
Улсын хэмжээнд нийт сая гаруй автомашин бүртгэгдсэн байдгаас нийслэлд буюу Улаанбаатар хотод 500 гаруй тээврийн хэрэгсэл байдгаас 400 гаруй тээврийн хэрэгсэл нь идэвхтэй хөдөлгөөнд оролцдог гэсэн тоон судалгааг мэргэжилтнүүд гаргасан байна. Удахгүй хичээлийн шинэ жил эхлэх гэж байгаатай холбоотой орон нутгийн 100 гаруй тээврийн хэрэгсэл томоохон зах худалдааны төвүүдийг чиглэсэн хөдөлгөөн ихэсдэг.Тээврийн цагдаагийн албанаас орон нутгийн замд хүүхдийг аюул осолгүй тээвэрлэх үүднээс хяналт шалгалтаа өндөрсгөн ажилласан хэвээр байгаа юм байна. Өнгөрөгч амралтын өдрүүдээр нийслэл хотод авто тээврийн хэрэгслийн улсын дугаарыг тэгш сондгойгоор зорчих замын хөдөлгөөний ачааллыг бууруулах зорилгоор гаргасан шийдвэрийг хэрэгжүүлж эхэлсэн. Орон нутгаас хотруу зорин ирж байгаа тээврийн хэрэгслийн аюулгүй байдлыг зөрчих тээврийн хэрэгсэлд бага насны хүүхдийн зориулалтын бүс суудал зэрэг дутмаг гэсэн судалгаа хийж хяналт шаардлагыг тавин ажиллаж байна. Нийслэлийн ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн  хүүхдийг нэгдсэн зохион байгуулалтаар техникийн шаардлага хангасан автобусаар тав тухтай, аюулгүй тээвэрлэх нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор хамтарсан нэгдсэн үзлэг, шалгалтыг эхлүүлээд байна.Авто тээврийн тухай хууль, Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, “Хүүхэд тээвэрлэх автобус ба үйлчилгээнд тавигдах шаардлага” MNS 6440:2014, “Авто тээврийн хэрэгслийн техникийн байдалд тавих ерөнхий шаардлага” MNS 4598:2011 улсын стандартууд, түүнтэй нийцүүлэн гаргасан дүрэм журмын хэрэгжилтийг хангаж буй эсэхэд хяналт шалгалтыг хийсээр байгаа юм.“Хүүхэд тээвэрлэх автобус ба үйлчилгээнд тавигдах шаардлага”  MNS 6440:2014 улсын стандартад хүүхдийн автобус нь 12-оос доош жилийн наслалттай, зүүн гар талдаа жолооны хүрдтэй, хүүхдийг баруун гар тал уруугаа буулгаж, суулгах нөхцөлийг хангасан, шар өнгөтэй, суудал бүр нь хамгаалалтын бүстэй, жолооч нь тухайн ангиллын, мэргэшсэн жолооч байх зэрэг шаардлагуудыг зааж өгсөн байдаг.2019 оны 08 дугаар сарын 30-нийг дуустал хувийн болон улсын сургуулиудын сургуулийн автобусанд хяналт хийж орчин нөхцөлийг сайжруулах үүднээс тээврийн цагдаагийн алба хамтран ажиллаж байгаа тухай албаныхан мэдээллээ. Хэрэв зээ улсын болон хувийн хэвшлийн бүх сургууль цэцэрлэгүүд нэгдсэн автобус хөдөлгөөнтэй болох юм бол хотын түгжрэл буурах үзүүлэлт харагдаж байна. Мөн гараас гарт хөдөлгөөн идэвхжиж бага насны хүүхдийн авто замын хөдөлгөөнд оролцох аюулгүй байдалд ч бас нэмэгдэнэ гэж тээврийн цагдаагийн албаныхан үзэж байгаа юм. 
Өмнөх
JAPAN FESTIVAL MONGOLIA - BEFO...
Дараах
Хэн зам тээврийн осол хамгийн ...