Жолооч нарын ам дамжсан яриа буруу хэрэглээг өөхшүүлэх нь олонтаа. Харин үүнийг уншаад зарим нэгэн бодлууд тань өөрчлөгдөж болох юм.
Цахилгаан машинууд галд өртөмтгий байдаг
Сүүлийн үед хэд хэдэн мэдээллийн хэрэгслээр цахилгаан машиныг бусад машинаас илүү шатамхай байдаг гэж цуурах болсон. Гэхдээ бодит үнэн бол шатахуунаар ажилладаг машинууд ч галд өртөхдөө хурдан байдаг.
Галд өртөмтгий байх үгүй нь тухайн үеийн нөхцөл байдлаас л хамаарах зүйл юм. Жишээ нь 2012 онд галд шатсан Chevy Volt загварын цахилгаан машины ослын шалтгааныг уг машины шинж чанартай холбож тайлбарлаж байсан боловч Аюулгүй байдлын яамнаас мэдээлэхдээ Chevy Volt загварын машины хувьд огт содон гойд зүйл байхгүй, галын шалтгаан бусад машины хувьд ч адил үр дагавар дагуулах байсан гэдгийг албан ёсоор мэдээлсэн билээ.
Өглөө түлш авбал илүү их ирдэг
Өглөө сэрүүнд түлшний шинж чанар өтгөрсөн, царцсан болохоор бусад цагуудад авснаас арай илүү ирдэг гэж олон хүмүүс боддог. Үнэндээ шатахуун газар дор байрладаг учир цаг агаарын өөрчлөлт тийм ч их нөлөөлөхгүй бөгөөд та өдрийн аль ч цагт түлш авсан ижил бүтэцтэйг авах нь байна.
Том, алдартай брэндийн бүтээгдэхүүн машиныг гэмтээж болзошгүй
Ийм ойлголт нэр сэр байдаг. Shell, Mobil шиг том брэндүүд бүтээгдэхүүний найрлагадаа нэмэлт химийн бодисууд их хийдэг болохоор машинд муугаар нөлөөлж болзошгүй гэж зарим хүмүүс боддог. Гэтэл жижиг, олон танигдаагүй брэндийн бүтээгдэхүүнд ч адил эрсдэл байгаа шүү дээ. Гол нь авто салбарт мэргэшсэн хүмүүсийн зөвлөгөөг сайн сонсож өөрийн машиндаа тохирох бүтээгдэхүүнийг нь хэрэглэх нь чухал.
Улаан өнгөтэй машиныг түрүүлж ачдаг
Сүүлийн үеийн судалгаанаас үзэхэд - ачуулахад машины өнгө огт хамаагүй аж. Харин ч машины өнгө гэхээсээ илүү маркийг нь чухалчилдаг болсон гэхэд хилсдэхгүй. Жишээ нь л гэхэд сүүлийн жилүүдэд хамгийн их ачуулсан машинаар 96км/ц хүртэл 4.4 секундэд хурдалдаг Mercedes-Benz SL Class тодорчээ.