Toyota Prius гараад даруй 12 жил өнгөрсний дараа буюу 2009 онд жинхэнэ утгаараа Toyota-н хоёр дахь Hybrid машин болон гарсан.
Үүнээс өмнөхөн гарсан Lexus HS-тай нэг адил суурьтай ах дүү загвар бөгөөд сүүлд гарсан HS250h гэсэн Hybrid загвартай нэгэн адил систем хэрэглэж байгаа юм.
Энэ машин дээр ажилласан инженер нь 1990-ээд оны дундуур гарсан Progres загвар дээр ажиллаж байсан болохоор бага хэмжээнд тансаг машин хийх туршлагатай байжээ. Эхэн үедээ Hybrid автомашин хийнэ гэж төлөвлөөгүйгээр SAI загвар дээр ажиллаж байсан юм.
Гэвч Prius, Crown Hybrid хоёрын дундах ямар нэг Hybrid машин хэрэгтэй байсан тул төслийг энэ чиглэлд ажиллуулсан байна.
Ингээд энэхүү SAI загвар бий болсон. Сарын дундаж борлуулалт 3000 ширхэг.
Үүнтэй зэрэг шахуу гарсан Lexus брэндийн HS загвар нь дотор салоны байдал, хойд урд талын дизайн зэргээрээ ялгаатай бөгөөд үндсэн суурь механизмын хувьд адил платформ дээр хийгдсэн. Иймээс SAI ба HS нь төстэй ах дүү загвар хэмээн нэрлэгдэх явдал байдаг.
Crown-ыг бодвол дараагийн сервисийн өртөг багатай, салоны зай боломжийн гэдгээрээ нийтийн таксин хэрэглээ болон хувь хэрэглээнд түлхүү ашиглагдах болсон.
HS-тэй адил суурьтай боловч хөдөлгүүрийн хувьд HS-ээс бага Prius-ийн 1.8 литрийн 2ZR-FXE суурилагдсан төдийгүй Camry Hybrid, Estima Hybrid-ийн 2AZ-FXE хөдөлгүүрийг сонгох боломжтой юм. Ингэж том хөдөлгүүр бүрэн Hybrid систем тавьснаар хүчин чадал хангалттай болсны дээр шатахуун зарцуулалт энгийн 1 литрийн хөдөлгүүртэй машины адил хэмжээнд очиж 100 км-т 4.5- 6 литр болжээ.
Дизайны хувьд седан стилээр хийгдсэн бөгөөд Lexus HS-ээс уртаараа 95мм, өргөнөөрөө 15мм богино, өндөр нь 10мм намхан байхаар хийгдсэн. “G”,” S” хувилбарт HID гэрэл, бусад хувилбар нь LED их гэрэлтэй. HS-тэй адил урд хормой, хойд спойлер бүхий “AS Package” хувилбар бий.