Улаанбаатар-Дарханы замыг ингээд шийдчихгүй дээ!

Хэрвээ би Дархан - УБ-ын замыг яаж тавихыг шийдэх эрхтэйсэн бол хуучныг нь зүгээр хэвээр нь үлдээгээд, газрын зураг дээр Дархан - УБ-ыг шугам тавьж байгаад шув шулуун холбоод, түүгээрээ цоо шинэ хурдны зам тавихсан. Хятад, Солонгосууд намхан толгойг сэтлээд, өндөр уулыг нүхлээд замаа болж өгвөл шув шулуун тавьдаг л юм билээ. Ийм шулуун зам тавьсан хойноо осол аюул багатай, бас зорчигчдод эдийн засгийн хэмнэлттэй. Түүнээс гадна зам барих хугацаанд хуучин замаа ашиглаж байх тул чирэгдэл зовлонгүй. Барьсан хойноо шинэ хурдны замаар явбал арай үнэтэй, хуучин замаар явбал хямд хураамжтай байхаар зохицуулсан ч болно.
Налайхын зам ч гэсэн...
 
Өмнөх
“Тоёота" корпораци ...
Дараах
"Фургон" машин анх у...