Toyota Crown-ын S175, S179 загварын 3.0 литрийн хөдөлгүүртэй загвар нь 2001 оны 8 сар хүртэл D4 буюу бензиний шууд цацалттай хөдөлгүүртэй, 2001 оны 8 сараас 2.5 литрийн хөдөлгүүрт мөн D4 систем тавьж эхэлсэн байна. Эндээс дараагийн загварын шинэчлэлт хүртэл эхлэн 2.5 ба 3.0 литрийн хөдөлгүүрүүд D4-тэй ба D4-гүй гэсэн хувилбараар холилдон гарсан. Иймд 2004 он хүртэлх S170 Crown худалдан авахдаа сайн нягталж үзэх хэрэгтэй. Харин 2.0 литрийн хөдөлгүүрүүд ямар ч асуудалгүй энгийн системтэй юм.
Харин S180 2004 оноос гарсан S180 Crown нь шинэ төрлийн V6 хөдөлгүүр тавигдсан бөгөөд бүх түлшний систем нь D4 болсон.
2008 оны 1 сард өөрсдийн үйлдвэрлэсэн D4 буюу 1JZ-FSE, 2JZ-FSE хөдөлгүүрийн доголдолын талаар Тоёота корпорацаас албан ёсоор мэдэгдэл хийсэн байна. Тус мэдэгдэлд эдгээр хөдөлгүүрүүд нь удаан хугацаанд сул ажиллуулах явцад хөдөлгүүрийн эргэлт тогтворгүй болж өөрчлөгдөх явдал гарах бөгөөд энэ нь оруулах клапан дээр хуралдах карбон лагаас үүдэлтэй юм гэжээ.
Үүнд бид тухайн авто машины гүйлтээс хамаарахгүйгээр 5-9 жилийн хугацаанд үйлчилгээ, тохиргоог тохируулж өгөх баталгааг гаргаж байна гэсэн байна. Гэхдээ энэ нь зөвхөн Японы дотоодод болон, албан ёсны дилерээс авсан автомашинуудад хамаатай юм.
Дээрх баталгаа нь монголд орж ирсэн автомашинуудад хамаарахгүй нь ойлгомжтой бөгөөд эсвэл энэ баталгааны хугацаа дууссан байх магадлал өндөр юм.