TOYOTA компани 1997 онд автомашины ертөнцөд томоохон эргэлт хийсэн нэгэн загварыг танилцууллаа. Тэр бол тав тухтай суудлын тэрэг, хүчирхэг SUV хоёрын төгс хослол болж чадсан HARRIER байсан юм.
Харриер-ийн эмблем дээрх нэгэн шувууны дүрс юуг илэрхийлдэг вэ?
Энэ бол нам өндөрт, яг л гулгаж буй мэт тухлаг нисэж чаддаг САР шувуу юм. Тиймээс тав тухын дээд болсон нэгэн хүлгийг САР шувуу буюу Харриер хэмээн нэрлэжээ.
1-р үе U10/U15 (1997-2003)
Тoyota Harrier нь спорт загварын crossover жийп бөгөөд 1997 онд анхны загвар нь гарсан. Toyota Camry XV20-ын загварыг ашигласан ба V хэлбэрийн 6 цилиндртэй 3 литрийн багтаамжтай 1MZ-FE хөдөлгүүртэй загвараас гадна цуваа 4 цилиндртэй 2.2 литрийн 5S-FE гэсэн 2 төрлийн хөдөлгүүртэй байсан.
Хойд Америкийн зах зээлд Lexus RX300 нэрээр гарсан. Автомат 4 араатай, урд дугуйгаараа болон 4 дугуйгаараа хөтөлдөг гэсэн загваруудтай. Ингээд 2000 онд шинэчлэгдэн 2.2 литртэй хөдөлгүүр нь 2.4 литрийн 2AZ-FE хөдөлгүүртэй болсон. 2003 оноос Harrier-ийн 2 дахь загвар худалдаанд гарсан.
2-р үе U30/U35 (2003 оноос)
2003 оны 2 сард өмнөх загварыг шинэчлэн дараагийн загварын Harrieг гарч эхэлсэн. V хэлбэрийн 6 цилиндртэй 3л-ийн хөдөлгүүртэй /5 араатай/ мөн цуваа 4 цилиндртэй 2.4 литрийн багтаамжтай хөдөлгүүртэй /4 араатай / 2 загвар байдаг. Өмнөх загвартайгаа адилхан урд 2 дугуй болон 4 дугуйгаараа хөтөлдөг 2 төрөлтэй. Арын багаажны хаалга нь цахилгаан удирдлагаар нээж хаагддаг болсон.